Хүн төрөлхтний байгалийн дундаж наслалт ердөө 38 | News.MN

Хүн төрөлхтний байгалийн дундаж наслалт ердөө 38

Хүн төрөлхтний байгалийн дундаж наслалт ердөө 38

Эрдэмтэд хүн төрөлхтний ДНК-г удаан хугацаанд судалсны эцэст хүн төрөлхтний байгалийн дундаж наслалт хамгийн ихдээ 38 байгааг тогтоожээ.

Австралийн үндэсний шинжлэх ухааны академийн эрдэмтэд оршин тогтнож байгаа болон устаж үгүй болсон бүх амьтны дундаж наслалтыг тооцох чадвартай генетик "Цаг" технологийг хөгжүүлсэн байна.

Эрдэмтэд тэрхүү төхөөрөмжиндөө хүн төрөлхтний ДНК-г хийж туршихад хүний байгалийн дундаж наслалт хамгийн ихдээ л 38 байх боломжтой гэсэн хариу гарчээ. Энэ нь эртний хүмүүсийн дундаж наслалттай яг таарч байгаа нь үнэмшихүйц тооцоо хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.

Өмнө нь хийгдсэн судалгаагаар неандарталь болон денисован хөвгүүдийн дундаж наслалтыг 37.8 хэмээн тогтоож байжээ. Харин орчин үеийн хүн төрөлхтний дээрх наснаас хоёр дахин урт насалж байгаа нь амьдралын хэв маяг, эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжилтэй шууд холбоотой гэнэ.

Сонирхуулахад, нуман толгойт халим хамгийн урт буюу 268 наслах боломжтой гэнэ. Чухам иймд л 2007 онд Эскимосын арлаас олдсон нэгэн нуман толгойт халимны гэдэснээс 19-р зуунд харьяалагдах эртний хийцтэй халбага гарч ирсэн байх нь.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-13 139.5.218.89

Хэрээ 300 жил насалдаг бодит баримт байдаг

Avatar

Зочин 2019-12-13 126.45.52.87

Төхөөрөмж зохиогоод хүний ген хийсэн ч гэх шиг. Зүгээр л компьютер загвар буюу программ бичсэн л гэж байна.

Avatar

Хүн Судлаач Боржигоэ Болдбаатар 2019-12-13 68.4.240.134

Хуурамч мэдээлэл байна. Хүн судлаачид болон генетикийн эрдэмтэд хүмүүс дөч хүрч байж дөнгөж үр хүүхдээ төрүүлж, өсгөх насанд хүрч, жар хүрч идэр насанд шилждэг. Хүний наслалт 120 орчим түүнээс дээш байх ёстой гэжээ. Харин дээрхи мэдээлэл хүмүүсийг бөөнөөр нь устгаж а**х зорилготой харгис сурталчилгаа байна. Балар Эртний хүн төст амьтны бие жижигхэн, байгалын хүнд нөхцөлөөс болж амьдрах шалгуурыг биеээрээ туулдаг тул ихэвчлэн амьдрах наснаасаа эрт үрэгддэг байсан байх. Монголчууд бид Чингисийн өв

Avatar

Paвcaл 2019-12-13 73.42.213.129

Еэ хөөрхий, миний байгалиас өгсөн насны тоо гүйцчихсэн л байгаа юм байна.

Avatar

Sta 2019-12-13 192.82.71.117

Dundaj tsalin 140000 gedeg shig l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж