Эрдэмтэд хүн төрөлхтний ДНК-г удаан хугацаанд судалсны эцэст хүн төрөлхтний байгалийн дундаж наслалт хамгийн ихдээ 38 байгааг тогтоожээ.
Австралийн үндэсний шинжлэх ухааны академийн эрдэмтэд оршин тогтнож байгаа болон устаж үгүй болсон бүх амьтны дундаж наслалтыг тооцох чадвартай генетик "Цаг" технологийг хөгжүүлсэн байна.
Эрдэмтэд тэрхүү төхөөрөмжиндөө хүн төрөлхтний ДНК-г хийж туршихад хүний байгалийн дундаж наслалт хамгийн ихдээ л 38 байх боломжтой гэсэн хариу гарчээ. Энэ нь эртний хүмүүсийн дундаж наслалттай яг таарч байгаа нь үнэмшихүйц тооцоо хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.
Өмнө нь хийгдсэн судалгаагаар неандарталь болон денисован хөвгүүдийн дундаж наслалтыг 37.8 хэмээн тогтоож байжээ. Харин орчин үеийн хүн төрөлхтний дээрх наснаас хоёр дахин урт насалж байгаа нь амьдралын хэв маяг, эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжилтэй шууд холбоотой гэнэ.
Сонирхуулахад, нуман толгойт халим хамгийн урт буюу 268 наслах боломжтой гэнэ. Чухам иймд л 2007 онд Эскимосын арлаас олдсон нэгэн нуман толгойт халимны гэдэснээс 19-р зуунд харьяалагдах эртний хийцтэй халбага гарч ирсэн байх нь.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: dailymail.co.uk