Их Британид бүх нийтийн сонгууль болж өндөрлөлөө. Сонгуульд Ерөнхий сайд Борис Жонсоны Консерватив нам илт давуу ялалт байгуулсан байна.
Эрх баригч нам парламентын 650 суудлаас 335, сөрөг хүчний Хөдөлмөрийн нам 191, Шотландын Үндэсний нам 45 суудал тус тус авчээ.
Борис Жонсон ялахын тулд 326 суудал авахад хангалттай байсан юм. Тэрбээр сонгуулийн дүн гарсны дараа Европын Холбоог орхих Брекситийн төлөвлөгөө батлагдах нь гарцаагүй болсон тул ирэх сар гэхэд холбоог орхих болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ