Цагдаагийн амь насанд халдсан Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жилийн хорих ял оногдуулжээ | News.MN

Цагдаагийн амь насанд халдсан Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жилийн хорих ял оногдуулжээ

Цагдаагийн амь насанд халдсан Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жилийн хорих ял оногдуулжээ

Цагдаагийн амь насанд халдсан Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жилийн хорих ял оногдуулжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу  өнөөдөр /2019.12.13/ хянан хэлэлцлээ.

Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь бүлэглэж, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг нь зогсоож, шалгасан цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Б-г тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж засмал зам дээр унагааж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ.

Мөн Б.Энхбаяр нь 2013 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сарыг хүртэлх хугацаанд дангаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч залилж, нийт 472 гаруй сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энхбаярт хүн амины болон залилан мэхлэх гэмт хэрэгт нь 20 жил, Т.Лундаад хүн амины гэмт хэрэгт нь 13 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байсан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жил хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ.

Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-13 202.126.89.38

Нус Батмөнх гэж хөгийн эр дээ угаасаа залилангийн удамтай аав нь саг бадам гэж байсан

Avatar

зочин 2019-12-13 119.40.103.37

санаатайгаар хүн алсан байхадуу тэр тусмаа ажлаа хийж яваа алба хаагчийг

Avatar

Монгол 2019-12-13 66.181.169.116

Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Элбэг гэж нэг юм олон улсад нэр хүнд олох гэж ийм юм санаачилсан л***р. Монголд цаг нь болоогүй байна. Яргачин, хүчиндэгчдийг цаазлаад байх хэрэгтэй.

Avatar

zochin 2019-12-13 122.201.22.36

IIM LALARUUDYG ZUGEER L TSAASH NI KHARUULCHIKHAACH , NIIGEM GER BULDEE YAMARCH NEMER BAYKHGUY

Avatar

Би Монгол хүн 2019-12-13 202.126.89.242

Цаазлах хэрэгтэй. Гарч ирээд дахиад л хүн а**а. Иргэдийн амь нас алуурчнаас үнэгүй юу

Avatar

Зочин 2019-12-13 66.181.161.93

Лундаатайн цуг жолооны курсэд сурч байсан юм байна уг нь гайгүй дажгүй залуу золгүй явдал болсон байна амьдралд алдаж онох зөндөө юм байдаг шүү дээ харамсаж байна

Avatar

Зочин 2019-12-13 202.180.220.77

Яасан бага өгдөг юм бэ?

Avatar

Зочин 2019-12-13 66.181.160.35

tsaazal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж