Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд шинээр баригдсан 24 дүгээр цэцэрлэгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэгт дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны 360 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Сүхбаатар дүүргээс 24 дүгээр цэцэрлэгтээ зөөлөн эдлэл, хивс зэрэг дотоод тохижилтод хөрөнгө оруулсан байна.
Тус цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, шинээр түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сан-Эрчим” ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
ЭРХЭМ ХҮҮХЭД БАГАЧУУД, ЭЦЭГ ЭХЧҮҮД, ЭРДЭМТЭН БАГШ НАРТАА ЭРҮҮЛ ЭНХ, ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР