Бразил улсын иргэн 43 настай Гектор Скиаве 60 настай ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгөх гэж байгаад баригдан цагдаагийн байгууллагад саатуулагдсан байна.
Ээж Мариа нь өмнө нь гурван ч удаа жолооны шалгалт өгсөн ч тэнцээгүй учир Гектор ээжтэйгээ адилхан хувцаслаж очоод өмнөөс нь шалгалт өгөхийг оролджээ.
Хэрэв бичиг баримтын зарим нэг алдаа гараагүй байсан бол нүүр, хумсаа будаж, настай эмэгтэй шиг хувцасласан тэр бараг л ээжтэйгээ адилхан харагдаж байсан гэж холбогдох хүмүүс ярьсан байна. Мөн тэрбээр ээждээ энэ талаар огт хэлэлгүй ээждээ гэнэтийн бэлэг барих гэж байгаад ийн бүтэлгүйтжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ