Үндэсний аврах бригадын шилдэг алба хаагчид шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Үндэсний аврах бригадын шилдэг алба хаагчид шалгарлаа

Үндэсний аврах бригадын шилдэг алба хаагчид шалгарлаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад 2019 онд хийсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож, 2019 онд бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо тэргүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм.

“Тэргүүний салбар”-аар Хөгжмийн салбар, “Тэргүүний бүлэг”-ээр Эрэн хайх, аврах салбарын нэгдүгээр бүлэг, “Хөдөлмөрийн аварга”-аар Агаарын ажиллагааны салбарын аврагч-шүхэрчин, ахлах ахлагч Б.Ганбаатар, “Тэргүүний офицер”-оор Уул, уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Гантулга,  “Тэргүүний мэргэжилтэн”-ээр Агаарын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Г.Ганжигүүр,

“Тэргүүний ахлагч”-аар Ашиглалтын техникийн тоо бүртгэгч, ахлах ахлагч Б.Баярхүү, “Тэргүүний холбоочин”-оор Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч- холбоочин, дэд ахлагч Б.Батбаатар, “Тэргүүний хөгжимчин”-өөр  Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Ү.Ганзориг, “Тэргүүний аврагч”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Сугаржав, Уул, уурхайн аврах ангийн аврагч, ахлах ахлагч Б.Алтангэрэл, “Тэргүүний шүхэрчин”-ээр Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Х.Эрдэнэсүх, “Тэргүүний химичин”-ээр  Химийн ажиллагааны салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Х.Талгат, “Тэргүүний жолооч”-оор Тээврийн салбарын Тусгай зориулалтын автомашины жолооч ,ахлах ахлагч Б.Баатарсүрэн, “Тэргүүний засварчин”-аар  Засварын салбарын автомашины засварчин, ахлагч Б.Амарбаяр,  “Тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар гэрээт харуул Б.Эрдэнэпүрэв нар тус тус шилдгээр шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж