Х.Нямбаатар: Сонгуулийн үеэр гүтгэвэл хүлээлгэх хариуцлагыг чангатгана | News.MN

Х.Нямбаатар: Сонгуулийн үеэр гүтгэвэл хүлээлгэх хариуцлагыг чангатгана

LiveХ.Нямбаатар: Сонгуулийн үеэр гүтгэвэл хүлээлгэх хариуцлагыг чангатгана

Х.Нямбаатар: Сонгуулийн үеэр гүтгэвэл хүлээлгэх хариуцлагыг чангатгана
16 : 35
2019-12-13

Х.Нямбаатар: Хаанаасаа 10 сая гаргаад ирэв, би санахгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор гүтгэх асуудлыг хэрхэн зохицуулсан тухай хөндлөө.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Гүтгэх асуудлыг Зөрчлийн хууль руу оруулснаас болоод сошиалаар болон вэб сайтаар гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Хүний зураг тавьж байгаад гүтгэдэг. Шалгуулаад явахаар Датаком гэдэг газраас домайн нэр авч, хэрэг хүлээх чадваргүй гээд сайтынхаа эрхийг бусдад шилжүүлчихдэг. Шалгахаар хэрэг хүлээх чадваргүй. Худал мэдээллээ тавьчихаад эх үүсвэр нь тэр гээд шэйр хийдэг. Цагдаагаар шалгаад явахаар гутаан доромжилсон утга агуулга байхгүй учраас хэрэг хүлээлгэх боломжгүй гэдэг.

Гэтэл цаана нь хүний нэр төр, алдар гавьяа,  гэр бүл олон юмаараа хохирч байна. Гүтгэж гүтгэчихээд 2 сая төгрөгөөр торгуулах юу ч биш. Энийг яах вэ, Эрүүгийн хуульд оруулахгүй юм уу. Хуурамч сайт дэлгэрүүлээд байж болох юм уу. Эх үүсвэргүй юмыг хаа, хамаагүй дэлгэрүүлээд байж болох юм уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:  2015 оны Зөрчлийн тухай хуулиар гүтгэх, доромжлох харилцааг нэгтгэж зохицуулж байсан. Засгийн газраас өргөн барьснаар худал мэдээлэл тараавал Эрүүгийн хуулиар зүйчилнэ. Хүний нэр төр, хуулийн этгээдийн алдар хүндэд  халдвал 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулах, 700 цаг хүртэл нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, 1-3 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар зүйлчилсэн. Сонгуулийн үеэр гүтгэвэл ял хүндэрнэ.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Нэр төрөө доромжлуулсан хүний нэр төр сэргэхгүй. Сургалтад суух юу ч биш. Нийгмийн сүлжээнд тарсан. Эргээд уучлал гуйдаг, залруулга байж яагаад болдоггүй юм.

Хэд хоног албадан хөдөлмөр эрхлэх юу юм бэ. Хорих ялтай байлгах ёстой. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Таны хэлж байгаа зөв. Гүтгэх, доромжлох тусдаа байхад нэг төрлийн хэрэг болгосон байсан. Одоо бол худал мэдээлэл тараах гэдгээр оруулж ирсэн.

Хохирлыг яаж төлөх вэ гэдгийг Иргэний хуулиар зохицуулсан. Гэхдээ иргэний эрх зүйн харилцаанд сул тал байгаа нь үнэлэмж. Нэр төр алдар хүндийг хэрхэн үнэлэх, хохирлыг хэрхэн үнэлэх талаарх зохицуулалт сул.

Иргэний эрх зүйгээр цаашид бусдад гэмд хор учруулснаас үүдсэн үнэлгээний жишиг гаргах ёстой.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Эрүүгийн хуульдаа Х.Нямбаатар гишүүн та жирийн иргэн 300 мянган төгрөгөөс дээш хулгай хийсэн, энэ хэмжээний хохирол учруулсан бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Төрийн албан тушаалтан шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс 10 сая төгрөгөөс дээш хэмжээгээр хохирол учруулсан бол хариуцлага хүлээлгэхээр зохицуулалтыг өмнөх хуульд оруулж байсан.  Энэ алдаагаа та зассан уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд  авлига албан тушаалын хэрэгт хохирол шаардахгүй, албаны байдлаа өөртөө болон бусдад давуу байдал үүсгэвэл Эрүүгийн хэрэг үүсгэнэ.

Хулгайн гэмт хэрэгт хохирлын хэмжээ 300 мянган төгрөгөөс дээш эрүүгийн хэрэг үүсэж байгаа бол албан тушаал дээр хохирол шаардахгүйгээр бусдад давуу байдал үүсгэхээр үйлдэл эхлүүлсэн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хаанаасаа та 10 сая гаргаад ирэв, би санахгүй байна.

Уг хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах байсан ч гишүүдийн ирц хангалттай бусаас болж, санал унах нөхцөл үүссэн юм. Иймээс энэ өдрийн чуулганы хуралдааныг хааж, хуулийн төслийг дараагийн долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураахаар боллоо.

 

 

15 : 46
2019-12-13

Б.Пүрэвдорж: Өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.  Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авч буй юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэр, албан тасалгаанаас нь нэг тэрбумын авлига илэрсэн оймсчин ялгүй явж байна.  30 гаруйхан хоногийн дотор Прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ.

Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно. Хэрэгсэхгүй хэрэг дотор алдарт Жастын Ш.Батхүүгийн хэрэг явж байгаа. Хохирол нь 121 тэрбумын хэрэг.

Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсэж байгаа.

Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой. Өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна.

Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай Нямбаатар ярьж байгаа ч боломжгүй.

Авлига, албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болох зүйл хийчхээд хэзээ хойно нь өөрчилсөн зүйл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй үйлдэл.

Төрд явсан албан тушаалтнууд хоёр том намаас гарсан. Гэм буруутай бол тохирсон ялыг нь үүрүүлэх ёстой. Замд нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээр хуулийн байгууллагын ажлыг нурааж байгаад харамсч байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг өөрчилж оруулж ирсэн.

Улс төрийн агуулгаар хандвал Ардчилсан намын Д.Дорлигжав, Б.Гарамгайбаатар нарын хэрэг хэрэгсэхгүй болсон бол МАН-ын гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нар ялаа эдлээд явж байгаа. Ардчилсан намын гишүүдийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас бусд шалтгаанаар хэрэгсэхгүй болж байгаа.

Эрүүгийн хуулийг баталсны дараа дагаж мөрдөх журмын тухай хуулийг батална. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MANAN g undseer ni ustga 2019-12-13 202.131.253.66

odoo shine ue garch irehgui bol ed nar uhtlee duusahgui iimerhuu baidlaar Mongol ulsiig bailgahnee, ter Nyamdorj uvguniig zailuulah tsag boljee

Avatar

zochin 2019-12-13 27.33.10.62

ene nymbaatar gej pop nuhriig dahij bitgii songooroi

Avatar

ёсссс 2019-12-13 66.181.182.242

Энэ Энхамгалан гэж духакыг дахиж хэзээ ч битгий сонгоорой

Avatar

Bataa 2019-12-13 211.36.134.26

MAH shuuh tsagdaa prokuror bolon ard tumnii setgel zuigeer zugeerl togloj bgaa . AH-iin Portuuna Garamgaibaatart uusgesen hereg geed bgaa ymn ter neg zam tavisaniignl uls torjuulj jobhuuruulj shalgasan dur uzuuleed tern heregseed baih ym ogt baihgui uchiraas hereg hiigeegui humuusiig ter hoon heleltseh hugatsaagaar heregsehgui bolgonguutaa AH-iinhan hoon heleltseh hugatsaagaar garaad MAH-ai 60 terbumiinhan shorond suuj bn geh meteer hudlaa ard tumnii tarhiig ugaachih geed uneheer yadaj bndaa MAH

Avatar

Үзэн ядаж байна МАН-ынхныг. а**а шүү. 2019-12-13 202.126.89.242

МАН-ыэ авлигачид аа. та нар муусайн юмнууд өөрсдийнх нь бузар булайг илчилэхэд эмзэглэж олонхиороо түрээ барьж ард түмний амыг барих гэж байвал санасны чинь гарз. харин та нар тэр авлига, албан тушаалын гэмт хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацаагүй болго. тэрнээс чинь авлига буурах биш бүр гаарч байна.

Avatar

жигж 2019-12-13 139.5.216.101

нямдоржийн булхай, хулгай, гүтгэлэг зэргээс бичихээр арилгаад байдаг ямар учиртай юм вэ?

Avatar

жигж 2019-12-13 139.5.216.101

нямдоржийн өчигдөр хуульчдийн хороог гүтгэсэн гэмт хэрэг мөн биз дээ? түүнд ямар арга хэмжээ авах вэ?

Avatar

Сонгогч 2019-12-13 122.201.21.191

МАФИЖСАН МАН-ЫХАН СОНГУУЛИАС ӨӨР ЮМ БОДОХГҮЙ БАЙГАА !!! ЯЛ АСУУНА ДАА !!!!

Avatar

Зочин 2019-12-13 202.179.27.60

та нар монголыг шоронжуулж устгах гэж байна уу?

Avatar

Зочин 2019-12-13 107.77.173.16

Хулгайч нар төр барьж байгаа цагт Монгол улс нар өөд харахгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж