Хөтлөгч П.Анужин хөрөг нэвтрүүлгийнхээ зочноор аавыгаа урьжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Хөтлөгч П.Анужин хөрөг нэвтрүүлгийнхээ зочноор аавыгаа урьжээ

Хөтлөгч П.Анужин хөрөг нэвтрүүлгийнхээ зочноор аавыгаа урьжээ

"Монгол тулгатны 100 эрхэм" төслийг санаачлагч, хөтлөгч П.Анужинг хүмүүс сайн мэднэ. Тэрбээр өөрийн бэлтгэн хүргэж буй "МонГал товчоон" нэвтрүүлгийн найм дахь зочноор Монгол Улсын гавьяат барилгачин, Р.Буд буюу өөрийн төрсөн аавыгаа зочноор урьсан нь хүмүүсийн анхаарлыг татсан юм.

Түүнийг Пүрэвдоржийн Анужин гэдэг ч төрсөн эцэг нь УИХ-ын гишүүн асан Р.Буд юм. Тэрбээр Р.Будын анхны амьдралаас төрсөн ганц охин нь ажээ. “МонГал товчоон” хөрөг нэвтрүүлгийн төгсгөлд Р.Буд үг хэлэхдээ “Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Нөгөө талдаа маш их балмагдаж байна. Хэдийгээр миний амьдралыг нэвтрүүлгээрээ харуулж байгаа мэт боловч том утгаараа магадгүй их олон зүйлийн утга учрыг зангидсан хөрөг нэвтрүүлэг болж байна уу даа гэж харж байна. Учир нь миний амьдрал тийм ч дардан байгаагүй. Энэ жил авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байна. Олон сайхан хүмүүсийн хичээл зүтгэл, төр засгийн томоохон шийдвэрээр энэ том бүтээн байгуулалтыг хийдэг юм гэдгийг харуулсан байна. Надад ч гэсэн Анугаа та гээд яриад байх хэцүү. Охин минь гээд яриад байх хэцүү. Гэхдээ миний охинд бүр илүү хүнд байсан байх” хэмээн ярьсан юм.

Сонирхуулахад, “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн эхний дугаарын зочноор Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хоёр дахь дугаарын зочноор Кёкүшюзан Д.Батбаяр оролцсон бол гурав дахь дугаарын зочноор Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдийн засагч Р.Амаржаргал уригдан оролцсон байдаг.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж