Текаши Нью Йоркын шүүгчээс өршөөл эржээ | News.MN

Текаши Нью Йоркын шүүгчээс өршөөл эржээ

Текаши Нью Йоркын шүүгчээс өршөөл эржээ

Текаши Нью Йоркын шүүгчээс өршөөл эржээ

23 настай Текаши 6ix 9ine хар тамхи, танхайн хэргээр арванхоёрдугаар сарын 18-нд ял эдлэхээр болсон билээ. Залуу уран бүтээлч ялын хугацаа ойртох тусам сэтгэлээр унаж байгаа бөгөөд шүүгчид хандан захидал бичжээ. Захидалд хийсэн хэрэгтээ уучлал хүсч, хоёр дахь боломж олгохыг гуйсан юм байна.

Текаши захиандаа "Миний үйлдлээс болж хохирсон хүмүүсээс би өршөөл гуйж байна. Мөн намайг хараад буруу үлгэр дуурайл авч буй шүтэн бишрэгчдээсээ уучлал хүсье. Бас миний тарьсан замбараагүйтлээс болоод шүүхийн танхимд нүүрээ улалзуулан миний талд зогсож байгаа гэр бүлийнхнээсээ хүлцэл өчиж байна. Хийсэн бүхнийг минь уучилж өршөөнө үү. Хэрвээ надад хоёр дахь боломж олговол би та бүхний итгэлийг алдаж хийсэн алдаагаа дахин давтахгүйгээс гадна бусад хүмүүсийг ижил алдаа гаргахаас нь урьтаж тэдэнд тусална" хэмээжээ.

Текаши 2018 онд хар тамхины наймаа болон хоёр ч удаагийн буудалцааны хэрэгт холбогдон баривчлагдсан ч, тэр даруйдаа бүлэглэлийнхнийхээ эсрэг босч прокуроруудад бүлэглэлийнхээ бусад гишүүдийг барихад тусалсан юм байна.  Ингэхдээ нийт есөн хэрэгт холбогдох ба мэдээллийг өгч, бүлгийн гол хоёр гишүүн Харв гэгч Энтони Эллисон, Нюк гэгч Алжермиа Мак нарыг баривчлахад тусалжээ. Мөн тэрбээр бүлэглэлтэй холбогдсон алдартнуудын жагсаалтыг гаргаж өгсөнд Карди Би, Жим Жонс нар багтсан байна.

Текашид шүүгч 47 жил шоронд суулгахаар яллаж, энэхүү ялыг арванхоёрдугаар сарын 18-наас гүйцэлдүүлж эхлэх гэнэ. Гэсэн хэдий ч баривчлах ажиллагаанд түүний оруулсан хувь нэмэр зэрэгт үндэслэн дээрх ялыг хөнгөвчилж магадгүй юм байна. Мөн Текаши прокуроруудад тусалсныхаа хариуд гэрчийн болон хувийн хамгаалалт авахаас татгалзаж байгаа гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-13 66.181.178.181

Porgih ntr mash setgeleesee orchuuljee yamar saihan zav be

Avatar

Зочин 2019-12-13 122.201.21.160

ард нь зогсож байгаа нөхрийн хөл нь дотогшоо хугарчисан байна

Avatar

Зочин 2019-12-13 202.179.31.242

Энэ манайд ямар хэрэгтэй мэдээ вэ. Юу хамаагүй орчуулж хэвлэдэг болоо юу. Энэний оронд Монголдоо бүтээж өөрсдийн амьдралаа босгож байгаа иргэдийнхээ тухай мэдээ мэдээлэл түгээмээр юм даа. Хэвлэл мэдээллийн гол үүрэг нь тэр биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж