“Nuad Thai” буюу Тайландын уламжлалт массаж ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэгджээ. Соёлын өвийн жагсаалтад 127 орны гурван төрөл зүйлийн 550 өв бүртгэгдсэн байдаг аж.
Ердийн массажуудаас ялгаатай нь Тай массаж нь үйлчлүүлэгч маш олон төрлийн хөдөлгөөн хийдэг бөгөөд ямар ч тос хэрэглэдэггүйгээрээ онцлог юм.
Энэ жил биет бус соёлын өвийн жагсаалтад Тай массажнаас гадна Ирландын ятга, Малайзын силат гэх өөрийгөө хамгаалах урлагийн төрөл, Италийн Селестиний баяр, Португалийн Поденсийн багт наадам зэрэг өвүүд шинээр бүртгэгджээ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ