“Анхны тусламж амь нас аварна” тэмцээнийг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

“Анхны тусламж амь нас аварна” тэмцээнийг зохион байгуулав

“Анхны тусламж амь нас аварна” тэмцээнийг зохион байгуулав

Увс аймгийн Онцгой байдлын газраас Улаан Загалмайн Хороотой хамтран Улаангом сумын 1-12 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын дунд “Анхны тусламж амь нас аварна” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 8 цэцэрлэгийн 80 гаруй багш ажилчин оролцож,  гэрийн даалгавар, багийн мэндчилгээ, осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх үзүүлбэр, чөлөөт сэтгэлгээ, асуулт хариулт гэсэн зургаан төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт 6 дугаар цэцэрлэгийн “Энэрэнгүй” баг, дэд байрт 11 дүгээр цэцэрлэгийн “Энэрэнгүй үйлстэн” баг, гутгаар байрт 8 дугаар цэцэрлэгийн “Залуусын түүчээ” баг тодорлоо гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж