Увс аймгийн Онцгой байдлын газраас Улаан Загалмайн Хороотой хамтран Улаангом сумын 1-12 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын дунд “Анхны тусламж амь нас аварна” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 8 цэцэрлэгийн 80 гаруй багш ажилчин оролцож, гэрийн даалгавар, багийн мэндчилгээ, осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх үзүүлбэр, чөлөөт сэтгэлгээ, асуулт хариулт гэсэн зургаан төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт 6 дугаар цэцэрлэгийн “Энэрэнгүй” баг, дэд байрт 11 дүгээр цэцэрлэгийн “Энэрэнгүй үйлстэн” баг, гутгаар байрт 8 дугаар цэцэрлэгийн “Залуусын түүчээ” баг тодорлоо гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ