Дэлхийн бүжгийн спортод гялтганах Монгол од | News.MN

Дэлхийн бүжгийн спортод гялтганах Монгол од

Дэлхийн бүжгийн спортод гялтганах Монгол од

NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор латин бүжгийн ДАШТ-ий хошой аварга Нэргүйн Онондарийг онцоллоо. Тэрбээр таван настайгаасаа бүжгийн дугуйланд суралцаж, өдгөө Герман улсын латин бүжгийн шигшээ “Грүн Голд” хамтлагийн бүжигчнээр ажиллаж байна.

Арванхоёрдугаар сарын 7-нд Герман улсад зохион байгуулсан ДАШТ-нд Н.Онондарь “Грүн Голд” хамтлагийнхантайгаа амжилттай оролцож, Дэлхийн хошой аварга болоод буй.  Тус хамтлаг нь Герман улсын бүжгийн спортын 13 удаагийн аварга, дэлхийн есөн удаагийн аваргаар тодорч байсан. Энэ жилийн түрүү нь тэдний 10 дахь дэлхийн аваргын  цол хэргэм болжээ. Ингээд Герман улсын хоёр, Дэлхийн хоёр, Европын нэг алтан медальтай бүжигчин бүсгүй Н.Онондарьтай танилцуулъя.


НЭРГҮЙ ОНОНДАРЬ: 1996.12.12

Төгссөн сургууль:

Орос-Монголын хамтарсан гуравдугаар дунд сургууль

Соёл урлагийн их сургуулийн Бүжиг дэглээч, бүжгийн багшийн анги

Германы Бремен хотын их сургуульд спортын сэтгэлзүйч мэргэжлээр суралцаж буй

Мэргэжил:

Бүжигчин

Одоо эрхэлж буй ажил:

Оюутан

Сошиал хуудас: 

Onondari Nergui /фэйсбүүк/

ЮУНЫ ӨМНӨ ДАШТ-ИЙ ХОШОЙ АВАРГА БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ. ӨӨРТӨӨ БОЛОН БАГТАА ХЭР ИТГЭЛТЭЙ БАЙСАН БЭ?

-Та бүхэнд маш их баярлалаа. Энэ жил бид ДАШТ-дээ бэлтгэж, нэлээд их бэлтгэл хийсэн. Манай дасгалжуулагчид бэлтгэл болгон дээр маш хатуу хандсан. Тэрийгээ дагаад ДАШТ-ий хошой аварга болно гэсэн итгэлтэй байсан гэж хэлж болно. Бид өмнөх жилүүдээсээ илүү бэлтгэл хийж, бэлтгэл болгон дээрээ унах шахам бэлддэг байсан. Хамтлагаараа тэргүүн байрын төлөө зорилго тавьж ДАШТ-д оролцсон болохоор итгэлтэй байсан.

АНХ ГЕРМАН УЛСЫН ЛАТИН БҮЖГИЙН ШИГШЭЭ БАГТ ОРСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-Би анх хэл сурахын зэрэгцээ нийгмийн ажлаар Германд очсон. Тэнд жил бүр болдог фестивалийн үеэр  “Grun gold”-ын дасгалжуулагч Роберто Албанесетэй танилцаж, хамтлагтаа бүжиглэх урилгыг хүлээн авсан. Тэр үед дасгалжуулагч маань “Манай хамтлагийнхантай бүжгийн бэлтгэл хийгээд үз.  Харж байгаад хамтлагтаа авах эсэхээ шийднэ” гэж хэлсэн юм.

Тухайн үедээ зориг гарган хамтлагтайгаа бэлтгэл хийж байлаа. Тэрнээс хойш эхний хоёр жилийн хугацаанд өөрийгөө харуулахаас гадна миний хувьд багийнхантайгаа ойлголцох шаардлагатай болсон.

МОНГОЛЫН ЛАТИН БҮЖГИЙН “MOON DANCE БОЛОН “STAR DANCE ХАМТЛАГ ДАШТ-ИЙ ШИЛДЭГ ЗУРГАА, ДОЛДУГААР БАЙРАНД  ШАЛГАРСАН. ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛЫНХОО БҮЖИГЧИДТЭЙ УУЛЗАЖ, АМЖСАН УУ?

-Манай Монголоос латин бүжгийн ДАШТ-нд хоёр хамтлаг амжилттай оролцсон. Хоёр хамтлаг маань бие биетэйгээ 0.5 онооны зөрүүтэй зургаа, долдугаар байрт орсон. Миний хувьд Монголынхоо бүжгийн хамтлагуудаар маш их бахархаж байгаа. Тэмцээний үеэр бүжигчидтэйгээ очиж уулзаж, чадаагүй. Учир нь хамтлаг маань нэгдүгээр байр уу, хоёрдугаар байр уу гэдэг чухал мөч байсан учраас бүх анхаарлаа багтаа хандуулсан. Бүжигчидтэйгээ уулзаж чадахгүй гэдгээ ч өмнөх өдөр нь хэлсэн.

Би “Мoon dance” хамтлагийнхныг сайн мэднэ. Би Монголын бүжгийн спортын холбоонд ороод 17 жил болсон. Энэ хоёр маань өмнө нь нэг хамтлаг байж байгаад тусдаа хамтлаг болсон. Нэг хамтлаг байхад нь би “Star” бүжгийн хамтлагтай ДАШТ-д хоёр удаа оролцож байсан. Ер нь Монголынхоо дасгалжуулагч, тамирчдыг сайн танина.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЯМАР БҮЖГИЙН ТӨРЛӨӨР БҮЖИГЛЭЖ ЭХЛЭВ?

-Намайг анх таван настай байхад ээж маань Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хөтлөн оруулж байсан. Тэнд олон төрлийн бүжгийн хичээл орно. Тэр үеэс хойш өдийг хүртэл бүжгийн спортоо орхилгүй тууштай хичээллэж явна. Би 11 настайгаасаа Монголын бүжгийн спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын бүжгийн спортын дасгалжуулагч А.Мөнгөнхуяг багшийн шавь болж, бүжгийн спортоор хичээллэхээр шийдсэн юм.

Би анх хосын төрлөөр А.Мөнгөнхуяг багш дээр олон жил хичээллэж, олон тэмцээнд оролцсон байдаг. Дараагаар нь 15 настайгаасаа латин бүжгийн “Star” хамтлагт бүжигчнээр орж байлаа. Тэгээд хамтлагтаа гурван жил бүжиглээд гарсан юм.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫН ӨМНӨ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ХЭРХЭН БЭЛТГЭДЭГ ВЭ?

-Бүжигчин хүн дан ганц бэлтгэл гэхээсээ илүү дэвжээн дээр гарах сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх нь маш чухал. Долоо хоногийн таван өдөр нь өдөр шөнөгүй, бэлтгэл хийдэг.

Бэлтгэлийг хэдэн сар хийгээд биед дасчихдаг. Надад тэмцээний үеийн сэтгэл зүй маш чухал санагддаг. Яагаад гэхээр хамтлаг маань өмнө нь ДАШТ-ий аваргаар шалгарч байсан учраас тэргүүн байраа хадгалж үлдэх зорилготой байдаг. Тиймээс миний хувьд сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй болдог. Энэ жилийн хувьд өөрийнхөө сэтгэл зүйг маш сайн бэлтгэж оролцсон. Тэмцээний сүүлийн мөчид ээжийгээ бодон бүжиглэж дуусгасан юм.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?

-Би ээж, аав, хоёр ахтайгаа амьдардаг. Одоо гэр бүлийнхэн маань эх орондоо амьдарч байгаа. Аавыг маань Д.Нэргүй гэдэг. Ээжийг минь Б.Үнэнбат гэдэг. Тэд маань урлагийн хүн биш ч гэсэн урлагийн маш том фенүүд. Манай ээж бүжигчин болох мөрөөдөлтэй байсан гэдэг. Тэр мөрөөдлөө биелүүлж чадаагүй учраас магадгүй намайг бүжигчин болгоход нөлөөлсөн юм болов уу.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би бүжгийн спортоос гадна 2016 оноос хойш бодибилдинг, фитнесээр хичээллэсэн. Тэр ондоо нэлээд олон тэмцээнд амжилттай оролцож, бодибилдинг, фитнесийн Улсын аварга болсон. Ер нь бүжгийн спортдоо зориулж, энэ спортоор хичээллэж байсан юм. Тухайн үед  манай дасгалжуулагч “Тэмцээнд оролцоод үзэх үү” гэж хэлснээр өөрийгөө сорьж, эхэлсэн. Миний хувьд эрүүл мэндийн шалтгаанаас болоод бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэхээ больсон.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Надад ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн маш олон зүйл бий. Мэдээж одоо хийж байгаа зүйлүүдээ дуусгана. Их сургуулиа төгссөний дараагаар сурах зүйл их байна. Одоогоор маш шахуу бэлтгэлтэй байсан учраас хичээлдээ анхаарлаа хандуулж, сайн мэргэжилтэн болж төгсмөөр байна.

Хамтлагийн бэлтгэлийн хажуугаар оюутан учраас цагийн ажил хийдэг. Бид шигшээ багаасаа цалинждаггүй. Гэхдээ томоохон тэмцээний зардлыг холбооноос гаргадаг. Хамтлагаараа долоо хоногийн таван өдөр зайлшгүй бэлтгэл хийдэг. Герман улсад латин бүжгийн төрлийг олимпийн төрөлд оруулахаар холбогдох мэргэжилтнүүд ярилцаж байгаа юм билээ. Хэрвээ олимпийн төрөлд дэмжлэг авах байх гэж бодож байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Би хожим дурсахад хийж бүтээсэн зүйлтэй л амьдрахыг хүсдэг. Одоо суралцаж буй сэтгэл судлалаасаа гадна бүжгийн спортын холбоонд хийж бүтээх олон зүйл байгаа. Дэлхийн аваргын тэмцээний дараа өөрийнхөө дасгалжуулагчаас Монгол дасгалжуулагчтай уулзах цаг авч өгөөд, хамтран ажиллах тал дээр ярилцсан. Энэ үеэр Монголд бүжгийн сургалт явуулах боломжтой эсэхийг ярилцсан байгаа. Энэ мэтээр Монголынхоо бүжгийн спортод өөрийнхөө хувь нэмрийг бага багаар оруулахыг зорьж байна.

Мэдээж Монголын бүжгийн спортын хөгжлийг Герман улстай харьцуулбал маш том ялгаатай. Германд бүжгийн спорт үүсч, хөгжөөд 80 жил болсон. Харин Монголд дөнгөж 10 гаруй жил л болж байна. Хүн амын хувьд Герман улс 80 сая хүн амтай, 40-50 бүжгийн хамтлагтай байхад Монгол гурван сая хүн амтай, бүжгийн зургаа, долоон хамтлагтай байх жишээтэй. Гэхдээ манай улсад бүжгийн спорт маш хурдацтай хөгжиж байгаад баяртай байдаг.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Монголынхоо залууст хандаж хэлэхэд хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай байгаарай гэж хүсье. Дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж буй Монгол залуус олон болжээ.  Тиймээс залуусаа шүүмжлэхээс илүү урам өгч, дэмжих хэрэгтэй гэж боддог. Мэдээж өөрийгөө хөгжүүлж, үнэнч тууштай хөдөлмөрлөхийн хажуугаар эрүүл мэндээ сайн бодож, эрүүл энх байхыг хүсье.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-13 202.131.245.6

ene ohiniig mongoliin bijigiin sport holbooniihon gadyyrhaj barag l hoogood yavuulsaniig ni meddeggiin… Mongolchuudiin tamiin togoonii ulgeree gej… mongolchuudaas hoogdoj yavsan ohin ni germanii tuluu bujigleed mongolchuudiinhaa deer l yavaj bn… ygtaa bol mongolchuud ter bujigiin holbooniihon ni ene ohinoo yriad amjiltiin tuluu hamtdaa zutgeh estoi… Tehdee hun amidralaa l bodno hen haana uuriig ni unelne ter gazaraa l zutgene…. ONONDARID AMJILT… Bujigiin holboonii heseg nuhud…

Avatar

Зочин 2019-12-13 77.111.245.19

Dariaka ulam gyalalzaarai duu mini. amjilt

Avatar

Zochin 2019-12-13 59.153.85.106

Amjilt mundag woow l doo !!!

Avatar

Монгол 2019-12-13 66.181.169.116

Баяр хүргэж, улам их амжилт хүсэн ерөөе! Монголын залуус ийм л эрхэмсэг, авьяастай, ирээдүйтэй гэдгийн амьд жишээ байна. Бахархаж байна. Урагшаа!

Avatar

Зочин 2019-12-13 103.26.195.11

👍

Avatar

Bold o 2019-12-13 121.163.70.184

Mongoliin hatsar goo ohid hoorhoon

Avatar

Zochin 2019-12-13 24.46.100.17

Ta nar eruu,hatsaraa muulah hereggui,…harin baigaagaaraa bj baharhaj sur.
Amjilt

Avatar

ZOCHIN 2019-12-13 180.150.82.98

BAYR HURGIE.MONGOL HUNII ERUU ,HATCAR SHUUD L MEDEGDEH YM BAIGALIIN L UGUGDUL YMUUDAA.HUCHIRHEGIIN L SHINJ SHUU.

Avatar

Зочин 2019-12-13 202.9.40.81

Bayar hurgie goy yuma

Avatar

Зочин 2019-12-13 202.9.46.113

Онондарийн өндөр хэд болоо, европ охидуудаас нээх ялгарахгүй л харагдаад байгаа юм даа

Avatar

Зочин 2019-12-13 202.9.46.113

мундаг охин

Avatar

Зочин 2019-12-13 192.82.65.147

woow super

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж