1. Ур чадвартай. Ажил эрэгчид бүгд ур чадвартай гэдэг нь гарцаагүй. Ур чадваргүй бол ямар ч ажлыг гүйцэтгэж чадахгүй шүү дээ. Яагаад оргилд тэмүүлдэг гэж хэлж болохгүй гэж.
2. Үр дүнг нь харах дуртай. Бараг хүн болгоны товч намтарт энэ үг байдаг. та ажил олох уг тоглоомд бусдаас өөр байж л ялна. Бусдаас илүү гарахын тулд илүү сэтгэдэг гэдгээ харуул. Өөрийгөө үр дүн хүлээж суудаг биш, нөцөл байдлыг хурдан дүгнэж, яаралтай арга хэмжээ авч чаддаг гэдгээ нотол.
3. Амжилт гаргаж байсан. Энэ бол улиг болсон өөр нэг үг. Олсон амжилтынхаа ярьж өгвөл шинэ ажил олгогчоос өндөр үнэлгээ авна гэж бодох нь эндүүрэл. Харин үүнийг өөр өнцгөөс нь харж амжилт олж байснаа биш өөрийгөө аз амжилт гэдгээ харуул. Сургуульдаа хамгийн шилдэг оюутан байсан, сайн тамирчин гэдгээ нотол.
4. Туршлагатай, туршлагажсан. Ямар уйтгартай үг вэ? Би ч ийм үгтэй товч намтар уншаад суухыг хүсэхгүй. Илүү амьд, сонирхолтой хэллэгтэйг нь уншина. Өөрийгөө авьяастай, дайчин, мэдээлэл сайтай гэж хэлэх тийм хэцүү гэж үү?
5. Асуудлыг хурдан шийддэг. Бид цаг үргэлж шийдвэр гаргаж байдаг. Үүнийг товч намтартаа заавал бичих шаардлага байна уу? Үгүй л болов уу? Харин болзошгүй нөхцөл байдлыг урьчилан таамагладаг, бусдаас түрүүлж сэтгэдэг зэрэг нууц авьяасынхаа талаар бичсэн нь дээр.
6. Нягт нямбай, найдвартай. Уйтгартай хэллэг. Намтраа хүнд уншуулахыг хүсч байвал энэ үгийг битгий бичиж бай. Харин өөрийгөө өндөр потенциалтай, шинийг санаачлагч гэвэл илүү амьд сонсогдох болно.
Бэлтгэсэн Н.Энх