Байгалийн түүхийн музейн барилгыг нураах үеэр үүдэнд нь байрладаг байсан хоёр чулуун арслангийн хөшөө алга болсон гэх дуулиан дэгдээд байна. Уг хоёр арсланг Богд хааны ордон музей рүү шилжүүлэх шийдвэрийг салбарын сайд нь гаргасан аж. Анх хоёр хөшөө Богдын шар ордны хашааны үүдэнд байрлаж байсан ч 1954 онд эрдэмтэн О.Намнандоржийн зөвлөснөөр тэр үеийн Улсын төв музей, одоогийн нураагдсан Байгалийн түүхийн музейн өмнө байрлуулсан түүхтэй.
БОГД ХААНЫ ШАР ОРДОНД БАЙСАН ХӨШӨӨ
Богд хааны ордон музейн менежер Ц.Гүнчин-Иш: Богд хаан нийслэлд дөрвөн ордонтой байсан. Түүний нэг болох Шар ордны урд арслантай хоёр хөшөө байсан юм. Тэртээ 1930 оны сүүлээр тус ордныг нурааж газар дээр нь Хүүхдийн урлан бүтээх төв, Хүнсний дөрөв зэргийг барьсан гэдэг. Ингээд 1954 онд хөшөөнүүдийг Байгалийн түүхийн музейн урд байрлуулсан юм. Дээрх хоёр хөшөө нь Богд хаанд харьяалагдах хөшөө болохоор Богд хааны ордон музейд шилжүүлэх хүсэлтийг уламжилж, хүсэлтийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан. Гэвч одоог хөшөөнүүдийг манай музей хүлээж аваагүй байна. Хөшөөнүүд Нийслэлийн хот тохижилтын газрын хашаанд байгаа гэх сураг сонссон.
ХАРГАЛЗАН ХАМГААЛАГЧИЙГ ТОМИЛООГҮЙ БАЙГАА ГЭСЭН
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Даваацэрэн: Соёлын биет өвийг зөөвөрлөх журмын дагуу хөшөөг харгалзан хамгаалагч гэж байх ёстой. Нийслэлийн зүгээс “Харгалзан хамгаалагчийг томилоогүй байгаа, тэр болтол өөрийн хашаандаа хадгалж байна” гэсэн тайлбарыг ирүүлсэн. Удахгүй харгалзан хамгаалагчийг томилж Богд хааны ордон музей рүү хөшөөг зөөх байх.
НИТХ-ААР ШИЙДВЭРЛЭНЭ
Нийслэлийн хот тохижилтын газар: Хөшөөнүүдийг хааш нь, хэзээ шилжүүлэх талаарх шийдвэр одоогоор гараагүй байна. Энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэж, шийдвэрлэнэ. Хөшөөнүүд одоогоор Нийслэлийн хот тохижилтын газрын хашаанд хадгалагдаж байгаа.
Р.ДУЛАМ
Зочин 2019-12-13 103.26.195.140
Ямар сонин үгтэй тушаал вэ. Үг үсэг, найруулга гэж баларчээ.
Зочин 2019-12-13 202.9.47.8
Чулуун арслан зарна.
Зочин 2019-12-13 83.249.49.214
NAADAX CHIN ARSLAN BISH FU DOG GEDEG BEEJIN HAV SHUU DEE ARSLAN GEDEG CHIN SHAL UUR SHTEE
Зочин 2019-12-13 202.126.89.242
Би авя
Зочин 2019-12-13 122.201.21.219
Bulgan zasangiin shorongiin reket Ganolzii jujigt dandaa saihan dur abaad baidag. odoo ooro shorongiin nobshdoo toglooroi.
Зочин 2019-12-13 122.201.21.219
Zuunharaa shorongiin hulgaich Magal adislay buuni nohoi zarts bolgoson Zolboot yun tom reketchin ym yariad baigaad gutamshig. TOLGOITIIN ZOLBOOT tomor zamd atman bolsin bain daa naizuuda ter tusmaa depo-d Zolboot gedeg huuhen baihgui.
энхтайвны гүүрний сандал хаа байнаа 2019-12-13 150.129.140.88
энхтайвны гүүрний боржин чулуун сандалууд хаа байнаа.одоо цемэнтээр дууриалгаж хийсэн сандал байгаад байхын сураглаж олж аваад хуучинаар нь сэргээгээчээ .
Зочин 2019-12-13 192.82.73.238
соёл, түүхийн дурсгалдаа их зэрлэг бүдүүлэг ханддаг хүмүүс дээ бид
Зочин 2019-12-13 202.179.24.200
Зохиомол хүнд суртал, бөөн чирэгдэл үүсгээд яах гэж байгаа болдоо
ЧД иргэн 2019-12-13 202.179.24.200
Ганц хөшөө зөөх гэж ямар их зохиомол хүнд суртлын юм болж байна вэ. Худлаа шуугиан намдааж байгаад энэ хоёр хөшөөг яаж ч мэднэ. Арслантай гүүрний хоёр арсланг 7-8 жилийн өмнө гэгээн цагаан өдрөөр зөөгөөд авч яваад "сэргээн засварлан" гээд авч яваад сарын дараа авчирж тавьсан нь эмтэрч ховхроод нэг л биш. Зуун жил болж, хэдэн давхар ногоон будгаар будагдсан энэ 2 арслангуудыг юуг нь сэргээн засварлах гээд байгааг ойлгохгуй байна.
зочин 2019-12-13 66.181.184.57
нэг мэдэхэд хулхи арслантай үлдсэн байх видээ
Намын дээдийн хуухэд 2019-12-13 202.9.40.92
1954 онд шар ордены урд байсан байж магад. Гэвч наад 2 арслангаар чинь тоглож ирсэн хумуус надаас авхуулаад одоо ч байна. 1964 -оны уед энэ 2 Арслан одоогын удирдлагын академийн хашаан дотор байх Богдын зуслангын 2 модон байшинтай цементен шалтай талбайд л байдаг байсан юм. Тэгээд хэзээ хэн аваачаад байгалын туухийн музейн урд тависаныг мэдэхгуй байна. Нэгэний нь хэлийг тэр уед ч юмуу хугалаад хаячихсан тэр л хэвээрээ байгаад л байсан. Одоо зальтай залихайчууд нь аваад талийж байх шивдээ.
Зочин 2019-12-13 202.21.108.198
Хотын удирдлагуудын гарт байгаа гдг чинь хулгайчуудын гарт орчлоо л гэсэн үг.
duulian 2019-12-13 64.119.20.218
duulian degdeheer n hudla tushaal nuhuj gargaad teriigee uzuulj gene. tuunees bish zuslanda tavih gej bsn bgui yu. yavuurgui zalitai yamniihan. hevlelinhen medeegui bol golruulah gej bsn
hund surtaltan 2019-12-13 108.56.76.55
Burhan mini! yaasan ch olon shat damjlagatai yum? Buun buun hund surtaltnuud, bugsuu daahgui hudlaa yantsaglaad. hudulj yadaj baih hoorond hen neg ni zarchihaj chadna shuu dee.
бодлын хулгайч 2019-12-13 66.181.167.53
МАРТАГНУУЛЖ БАЙГААД ЯАХ ГЭСЭН ЮМ БОЛ. ЭНЭ НӨХДҮҮДИЙН ЗАЛЬ УУ. АЯГҮЙ БОЛ УРАГШ НЬ ГАРГАНА ДАА. ХУРДХАН МУЗЕЙД НЬ ӨГ