Кристиан Пулисик шилдэг хөлбөмбөгчин боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Кристиан Пулисик шилдэг хөлбөмбөгчин боллоо

Кристиан Пулисик шилдэг хөлбөмбөгчин боллоо

USSF буюу АНУ-ын хөлбөмбөгийн холбоо өчигдөр /2019.12.12/ оны шилдэг хөлбөмбөгчнөө тодрууллаа. Энэ жилийн оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналыг өдгөө 21 настай Английн Челси клубын жигүүрийн тоглогч Кристиан Пулисик хүртлээ. Ийнхүү тэрбээр тус шагналыг хоёрдох удаагаа хүртэж байна. Өмнө нь 2017 онд энэхүү шагналыг оны шилдэг залуу тоглогчийн шагналтай хамт авч байсан билээ.

АНУ-ын оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг Лэйндон Донован дөрвөн удаа хүртсэнээрээ дээд амжилт тогтоосон билээ. Кристиан Пулисик энэ улиралд Челси клубын төлөө 6 гоол, 5 гоолын дамжуулалтыг өгөөд байна. Түүний араас санал асуулгад хоёрдугаар байрт Сиатл Свандерсийн од ,2019 оны үндэсний аварга Жөди Моррис , гуравдугаар байрт Шальке-04 багийн Вестон МакКенние нар шалгарчээ.

Тэгвэл Челси клубтэй холбоотой мэдээ үүгээр дууссангүй. Челси клуб өөрсдийн Англи хамгаалагч Фикаёо Томоритой 2024 он хүртэл таван жилийн шинэчилсэн гэрээ байгууллаа. Томоригийн хувьд энэ улиралд Лампардын удирдлага дор 16 тоглолтонд оролцоод байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж