“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ

“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ

Английн Лондон хотноо болж буй “Miss World-2019” тэмцээний финалын шоу Монголын мисс М.Цэвэлмаагийн танилцуулга видеогоор эхлүүлэхээр болсон байна. Тэрбээр энэ тухайгаа “Арванхоёрдугаар сарын 14-нд болох дэлхийн миссийн тэмцээний финал Монголын миссийн танилцуулга видеоны хэсгээр нээх гэж байна. Дэлхийн миссийн тэмцээнийг цагаан нөмрөгөөрөө гоёсон бичлэгээр нээнэ гэдэг маш том нэр төрийн хэрэг юм” хэмээн албан ёсны цахим хуудсандаа бичжээ.

Финалын шоу маргааш /2019.12.14/ Улаанбаатарын цагаар 22.00 цагт эхлэх бөгөөд “MNC” телевиз шууд дамжуулан хүргэх юм байна.

Энэ удаагийн тэмцээнд 130 орны гоо бүсгүй оролцож,  мисс М.Цэвэлмаагийн авьяасын үзүүлбэр топ 20-д, хүмүүнлэгийн ажил топ 10-т багтаад байгаа. Монгол Улсаас эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс" -ийн тэмцээнд оролцож байсан оролцогчдоос хүмүүнлэгийн ажил нь шилдэгт багтсан анхны тохиолдол энэ болж байгаа юм. Мөн тэрбээр цахим санал асуулгаар гуравдугаарт орсон байна.

Мисс М.Цэвэлмаа нь хүмүүнлэгийн ажлын хүрээнд Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийг бууруулах, өвчний эрт илрүүлгийн үед оношлох зорилгоор "Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий" төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн олсон. Мөн элэгний В,С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор 486 хүнийг вакцинд хамруулж, тус вирусыг халдварласан тохиолдолд даатгалын системийг бий болгох зэрэг үе шаттай ажлыг хэрэгжүүлсэн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж