MLB марихуаныг хориотой эмийн жагсаалтаас хаслаа

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

MLB марихуаныг хориотой эмийн жагсаалтаас хаслаа

MLB марихуаныг хориотой эмийн жагсаалтаас хаслаа

MLB буюу АНУ-ын Майжор лиг бейсболын холбоо марихуаныг хориотой эмийн жагсаалтаас хасч, тамирчдаа эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрлөө. “Үндэсний бейсболын холбоо болон тоглогчдын холбоо харилцан зөвшилцсөний үндсэн дээр судалгаа, туршилт явуулсны эцэст марихуаныг тоглогчдийн гэмтэл бэртэл болон түүний эдгэрэлтийг хурдасгах, сайжруулах зорилготой ашиглахыг зөвшөөрч байна “хэмээн зарлажээ. Энэхүү тогтоолын хэрэгжилт нь 2020 оноос Америкийн бейсболын майжор лигт хэрэгжиж эхэлнэ. Өнгөрөгч долдугаар сарын 1-нд Лос-Анжелос Анжелс багийн питчер Тайлор Скаггс өвчнөө намдаах зорилгоор хар тамхи , мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэсний улмаас нас барсан учир Америкийн бейсболын холбоо энэ асуудлыг хэрхэн зохицуулах боломж байна вэ гэдэг арга замыг хайж байсан билээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж