Устсан амьтдын хаалгыг гэрэлт цох тогшиж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Устсан амьтдын хаалгыг гэрэлт цох тогшиж байна

Устсан амьтдын хаалгыг гэрэлт цох тогшиж байна

Гэрэлт цох хэмээх амьтдыг хүүхдүүд маань хэзээ ч харахгүй бололтой. Учир нь гэрэлт цох дэлхий даяар нэн ховордож, устаж үгүй болох аюулд ороод байна.

Энэ жилийн эхээр НҮБ-аас хүн төрөлхтний буруугаас болж устах аюулд орсон амьтны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын багагүй хувийг шавьж эзэлж байсанд зөвхөн гэрэлт цох төдийгүй экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг олон шавьж багтжээ.

Хамгийн харамсалтай нь, эдгээр шавьжны мөхөлд хүн төрөлхтөн шууд буруутай аж. Шавьжны хор хаа сайгүй цацаж, агаар, ус, газар, хөрс бузарлаж, хүлэмжийн хийг "үйлдвэрлэж", озоны давхаргыг цоолсон үйлийн үр эргээд бидний үр хойчид ирэх нь.

Зөвхөн гэрэлт цох устлаа гэхэд дэлхийн эрүүл мэндийн салбар ихээр доройтно гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Эрдэмтдийн хэлснээр бол өдгөө дэлхий дээр оршин тогтнож байгаа гэрэлт цохын хоёр мянган зүйл бий гэнэ. Мөн гэрэлт цох устахдаа үр хүүхдүүдийн маань бага насны нэгэн үзэсгэлэнт зураглалыг авч явах төдийгөөр үл барам эмч нарын үнэнч туслахыг үгүй болгох аюултай гэнэ. Учир нь гэрэлт цохын сүүлэнд байдаг нэгдлийг хүний эсэнд тарьснаар хорт хавдар болон булчингийн сулрал зэрэг аюулт өвчнийг эрт оношилж яаралтай эмчилгээ хийдэг гэнэ.

Мөн гэрэлт цох нь өөрөө байгаль эхийн эрүүл мэндийн тусгал болдог хэ. Гэрэлт цох ийнхүү ховордож байгаа нь хүн төрөлхтөн гол горхи бохирдуулсан, ургамлын аймагт муугаар нөлөөлсөн зэргийг шууд харуулж байна. Гэрэлт цох ийнхүү устаж үгүй болвол цаашдаа дэлхийн шим мандалд нөхөж баршгүй гарз болох аж.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: greenandgrowing.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж