Албан тушаалтнууд “Шинэчлэлийг эрч хүчтэй, банкны салбарт удаан хугацааны тогтвортой байдал бий болгох зорилготой” гэж тайлбарлаж байна. “Базел-3” гэж нэрлэж буй Базелийн Хорооны шинэ дүрэм журмууд нь дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор өмнөх санхүүгийн зохицуулалтуудыг өөрчлөн шинэчлэх болно. Энэ хорооноос гаргах зөвлөмжийг энэ оны эцсээр болох 20 топ эдийн засгийн удирдагчдийн G-20 уулзалтаар хэлэлцээд батлах болно.
Шинэчлэл, өөрчлөлтүүд нь ерөнхийдөө капитал, хөрвөх чадвар (liquidity), өрийн талаар бөгөөд дахин санхүүгийн хямрал болсон үед давж гарах чадвартай байлгах үүднээс арилжааны банкуудын шаардлагатай нөөцийн талаар зохицуулалт хийх болно. Өнгөрсөн хоёр жилийн дотор дэлхийн олон орон банкуудаа аварч гарахын тулд олон зуун тэрбум ам.доллар зарцуулсан нь засгийн газруудын төсөвт хүнд дарамт болсон. Өнгөрсөн Баасан гаригт зарласан стресс тестийн тайлангаар Европын банкны систем дахин хямрал болсон ч давж гарч чадахаар хүчтэй, эрүүл байна гэсэн дүн гарсны дараахан энэ мэдэгдэл хийгдэж байна.
Т.Бадрах