Голомт банкны ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ | News.MN

Голомт банкны ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ

Голомт банкны ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ

Голомт банкны ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ

Иргэн С.Урансувдмаа нь “Голомт банк голомтыг минь самарлаа”, “АТГ … Монголбанк, Голомт банктай ашиг сонирхлын зөрчилд орсон”, “Голомт банкны албан тушаалтнууд, Монголбанкны шинжээч албан тушаалаа урвуулан ашиглаж банкны харилцагчийг 6 жил хохироосон”, “Голомт банк харилцагчдыг хамгаалдаггүй хуулийн байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр хахуульдаж байна”, “Голомт банк харилцагчийнхаа амьдралыг 6 жил эрсдэлд оруулсан, харилцагчийн хохирлыг нэн даруй төлж барагдуул” гэсэн зурагт хуудас бүхий гомдол, жагсаалыг Голомт банкны эсрэг хийж байна. Голомт банкны хувьд С.Урансувдмааг залилсан, Голомт банкны ажилтан бусадтай хуйвалдаж хохироосон, үйл ажиллагаандаа хууль зөрчсөн, гомдолд дурьдсанчлан бусдад хахууль өгсөн, банкны ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан гэх ямар нэгэн хууль бус үйлдэл огт байхгүй бөгөөд хууль хяналтын байгууллагын зүгээс уг асуудалтай холбогдуулан Голомт банкийг бусдад хахууль өгсөн, авсан, харилцагчийг хохироосон гэдгийг эрүүгийн болон иргэний журмаар тогтоосон, эрүүгийн хэрэгт ямар нэгэн байдлаар татаж шалгасан зүйл огт байхгүй болно.

Иргэн С.Урансувдмаагийн уг хууль бус үйлдэл нь Голомт банкны нэр хүндэд огт ор үндэслэлгүйгээр халдаж, гүтгэсэн, жагсаал цуглаан хийх замаар олон нийтэд Голомт банкны эсрэг хуурамч мэдээлэл тараах байдлаар Голомт банканд төлөх зээлийн өр төлбөрөө төлөхгүй байх, Голомт банкны гэм буруутайг тогтоосон ямар нэгэн үйл баримт байхгүй байхад буруутай мэтээр санаатайгаар худал мэдээлэл тарааж, нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Иргэн С.Урансувдмаагийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж, Голомт банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр Голомт банк нь хөндөгдсөн эрхээ сэргээлгэж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэг дүгээр хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэг дүгээр хэлтэст тус тус хандан гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлж байна.

Голомт банкны Хуулийн хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-12-13 192.82.74.111

Мэдэгдлийг уншаад ойлгосонгүй. Ямар ч ур урт өгүүлбэрүүд вэ.

Avatar

Зочин 2019-12-13 66.181.161.20

дансанд нь байсан мөнгө алга болчихсон юм уу, үгүй юм уу? Энэ асуултад л Голомт банк хариулчихал даа. Ойлгомжгүй мэдэгдэл хийх юм

Avatar

bbb 2019-12-13 43.242.242.67

GOLOMT HAMGIIN IH SHIMTGEL AVDAG BANK SAR BYR 500 TOGROG DANSNAAS AVNA ,

Avatar

BBR 2019-12-13 43.242.242.67

dANS HAASNII DEVTERGYI IRSNII GEED 300 3000 AVNA BAS

Avatar

Зочин 2019-12-13 202.55.191.130

банк бол итгэлцэл дээр суурилдаг бизнес. харилцагчаа хохироочихоод хүний мөнгийг яаж хадгалж өгөх вэ?

Avatar

Зочин 2019-12-13 103.14.39.2

Миний зөвшөөрөлгүйгээр миний данснаас миний мөнгийг шилжүүлээд авчихаж болдог юм уу. Тэгж болдог бол өөрийнхөө мөнгийг хүний итгэж хадгалуудаг банк хэрэггүй болно биздээ. Би ийм шалтгаанаар биш, үйлчилгээний хүнд сурталаас болоод Голомт банкаар үйлчлүүлэхээ болисон.

Avatar

Зочин 2019-12-13 66.181.161.125

Хамар хашааны Доржоос зээлсэн 20,000 төгрөгөө нэхэл дагуул бололгүй буцаагаад өгчихөж бай. Санхүүгийн сахилга бат түүнээс л эхэлнэ. Хичээлдээ харандаагаа мартаж очоод найзынхаа харандааг гуйж хэрэглэсэн хүүхэд түүнийгээ удаалгүй, нэхүүлэлгүй өгч сурахаас хариуцлагатай байх асуудал эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж