NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны комиссар Адам Силвер өчигдөр Мексик улсын Мехико хотод зохион байгуулагдсан Даллас Маврикс болон Детройт Пистонс багуудын тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Мексик улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн багийг 2020-2021 оны NBA-н G лигт тоглуулах болсныг зарлалаа. Тус лигт тоглох багаар Мексикийн лигийн дэд аваргууд Capitanes баг тодорсон байна. Ийнхүү Канад болон АНУ-ын багаас өөр улсын баг тус лигт тоглосон анхны тохиолдол болох нь.
Б.МӨНГӨНТАМИР