Шүүх танхимаас: Г.Дэнзэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв | News.MN

Шүүх танхимаас: Г.Дэнзэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв

Шүүх танхимаас: Г.Дэнзэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв

Шүүх танхимаас: Г.Дэнзэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв

Нэмэлт:

Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон боловч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах тухай хүсэлтээ гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнөөдөр /2019.12.13/ хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Г.Дэнзэнг шүүж байна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.12.13/ 10.00 цагт эхэлжээ. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх хуралдаанд гэрч, шинжээчид оролцоно.

Хэргийг сануулахад, Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, түүнийг “Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж буй. Иймд анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдуулан 2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд 3,6 жил, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурьт хоёр жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн билээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-13 66.181.187.147

АЛТААР ХИЙСЭН ХУЯГТАЙ ХҮНИЙ ХҮРГЭН БҮҮ БОЛ.

Avatar

zochin 2019-12-13 66.181.161.60

3.6 jil avsan yum baina shdee tegeed dahiad yun shuuh hural bolood baina Ariunaa

Avatar

Зочин 2019-12-13 202.179.26.137

arai ch dee 17 terbumd 3 han jil ogch baigaa yum uu.

Avatar

Зочин 2019-12-13 182.160.1.20

Энэ бол алтанхуягийн хулгай шүү дээ. Дэнзэн болон алтанхуягийн хамаатан бүгд хулгайч. Энэ их мөнгөнөөс тэр шударга царайлсан хамаатан хүүхэн хүртэх л байлаа. Шударга шүүх мандтугай.

Avatar

Алтанхуягийн гар хөлнүүд 2019-12-13 103.229.123.51

Н.Алтанхуягийн гар хөлнүүд хөрөнгө мөнгө идээгүй, шамшигдуулаагүй байна гэж ёстой байхгүй. Алтанхуягийн үед агаарын бохирдлоор далимдуулж асар их мөнгө зувчуулсан. Зарим нь шоронд орсон. Одоо Алтанхуягийн хүргэн энэ нөхөр ялаа үүрэх болж дээ. Хүрэлсүх гэтэл яаж агаарын бохирдлыг бууруулж байна.

Avatar

Зочин 2019-12-13 139.5.216.154

Ойлгосонгүй.Хөөрхий Дэнзэнг хэд шүүх гээд байгаа юм болоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж