П.Батсайхан: Монголчууд бүгдээрээ экспортлогч болох ёстой

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

П.Батсайхан: Монголчууд бүгдээрээ экспортлогч болох ёстой

П.Батсайхан: Монголчууд бүгдээрээ экспортлогч болох ёстой

АПУ ХК ОХУ-ын Казань хотод “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээг энэ сарын 6-нд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тус компани ОХУ-ын “Татспиртпром” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Энэ тухай АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга П.Батсайхантай ярилцлаа.

-Оросын компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны хамгийн том ач холбогдол юу вэ?

Төрийн өмчит “Татспиртпром” компани нь ОХУ-ын зах зээлийн 20 хувийг эзэлдэг. Бид тус компанитай холбогдоод жил орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тэдэнтэй харилцахад “Татспиртпром” компанийн технологи, хүрсэн түвшин зэрэг нь бидэнтэй ойролцоо байсан. Мэдээж, биднээс архины борлуулалтын хэмжээгээрээ илүү бөгөөд тав дахин их борлуулалт хийдэг компани юм. Шар айрагны хувьд манайхтай ижил хэмжээний үйлдвэрлэл хийдэг.

Орос улс нь дэлхийн архины зах зээлийн хамгийн том тоглогч, магадгүй хамгийн том зах зээл. Ийм хэмжээний зах зээлийн гол тоглогчтой хамтын ажиллагааны гэрээ байгуулна гэдэг бидний хувьд маш том үйл явдал, том боломж юм.

Монгол Улс зөвхөн уул уурхай гэлтгүй монгол хүний хийж чадах бүх зүйлийг экспортлох хэрэгтэй. Тиймээс АПУ компанийн хувьд дэлхийн хэмжээний, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг гэдгийн нотолгоо. “Татспиртпром” компани нь манай компанид бүх төрлийн аудитыг хийж, бид тэнцэж шаардлагыг нь хангасан. Тэр байтугай харилцан суралцах тухай ярьж байна.

Бид өнгөрсөн хоёр гурван жилийн өмнөөс ОХУ-ын Зүүн Сибирийн Эрхүү, Чита, Красноярск, Улан-Үд гэх мэт хотуудад өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Энэ удаад бид Төв Европынх нь районд хамгийн том компаниар нь “Чингис хаан” брэндийн борлуулалтаа хийлгэх гэж байна. Тиймээс энэ бол маш том боломжийн эхлэл юм.

өвхөн Татарстан бус цаашлаад Солонгос гэх мэт өөр бүс нутаг руу экспортоо хөгжүүлэх суваг нээгдэж байна гэж ойлгож болох нь ээ?

Тийм ээ. Миний бодлоор монголчууд бүгдээрээ экспортлогч болох ёстой. Тэгж байж манай эдийн засаг зөвхөн ганц зүйлээс хамааралтай байхаа болино. Энэ бодлогыг бид бүх салбартаа дэмжих хэрэгтэй. Жишээлбэл, “Говь” компани экспортод гаргах гэж ямар их ажил хийж байна. Үүнтэй адилхан АПУ компани өнөөдөр экспортод гарах томоохон алхам хийлээ.

Гэхдээ миний бодлоор бид өнөөдөр “Говь” компанитай зэрэгцээд зогсож байх ёстой. Цаашлаад хөтлөлцөөд явах ёстой. Үүний төлөө л хичээх хэрэгтэй. Төр засаг ч гэсэн энэ талаар ойлгож, дэмжиж байгаа. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч бид нараар дамжуулж Татарстаны Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчид мэндчилгээгээ хүргүүлж хүргүүлсэн. Ерөнхийлөгч Рустам Миннихамов биднийг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авч, Татар – Монголын талаар маш сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн хоёр талын хамтын ажиллагаанд маш их хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ. Татарстан өнөөдөр ОХУ-ын хамгийн баян республикуудын нэг юм.

Ц.ЭРДЭНЭБИЛЭГ: АПУ ХК НИЙТ БОРЛУУЛАЛТЫНХАА 20-ИОС ДООШГҮЙ ХУВИЙГ ЭКСПОРТООС БҮРДҮҮЛНЭ

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

-Яагаад заавал “Татспиртпром” компанийг сонгосон бэ?

Экспорт хийх гэж байгаа компани өөрсдийн зорилго, стандартуудыг гаргасан байдаг. АПУ компанийн хувьд ч гэсэн экспорт хийхэд хамтарч ажиллах компаниудаа өөрсдийн шалгуураар сонгож байгаа. “Татспиртпром” компанийг сонгосон нь хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, байрлал юм. Энэ байрлал нь ОХУ-ын төв хэсэг. Төв болон баруун хэсэгт илүү премиум сегментийн борлуулалт явагддаг учраас энэ талаар хүчтэй компани нь “Татспиртпром”. Хоёрдугаарт, ложистик, агуулахын систем нь боловсронгуй. Европт хамгийн том буюу 25,000 палетын хүчин чадалтай агуулах, түгээлтийн системтэй компани юм.

Мөн бид хоёр зах зээлд ижил бизнес эрхэлж байгаа учраас бие биетэйгээ ойлголцох, компанийн засаглал, захирлуудын хувьд хамтарч ажиллахад нэлээд ойрхон гэж харж байна.

Тэглээ ч Монгол гэдэг нэр нь татарстанчуудад илүү ойрхон. Бид 750 жилийн түүхтэй, нэг хэл, соёлтой учраас ойлголцоход илүү дөхөмтэй байсан болов уу. Ийм шалтгаанаар “Татспиртпром” компанитай хамтарч ажиллаж байна.

-Шинэ он гарах дөхсөн байна. Энэ гэрээ нь танай компанийн хувьд 2019 оны томоохон амжилтад багтах байх. 2020 онд бүс нутгийн хамтын ажиллагааг оруулаад хэр зэрэг амбицтай ажиллах зорилт тавьсан бэ?

Бид экспортын хувьд ойрын 5 жилийн стратеги төлөвлөгөө гаргасан. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө Монголд энэхүү салбарын хоёр том өрсөлдөгч компанийн нэгдэл болсон. Энэ бол АПУ ХК, “Хайнекен” компанийн нэгдэл. Тиймээс уг нэгдэл дотоодын өрсөлдөөнийг зогсоож, илүү их хүчийг, илүү их эдийн засгийн боломжийг экспортод гаргая гэсэн зорилт тавьсан.

5 жилийн хугацаанд нийт борлуулалтынхаа 20-иос доошгүй хувийг экспортоос бүрдүүлэхээр ажиллаж байна. 2019 оны гүйцэтгэлээр өнгөрсөн оныхтой харьцуулбал 180-190 хувиар давсан харагдаж байгаа. Ирэх онд бид энэхүү амжилтаа 300 хувьд хүргэнэ гэсэн зорилготой борлуулалтын төлөвлөгөөтэй байна.

“ТАТСПИРТПРОМ” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРЕК МИННАХМЕТОВ: АПУ КОМПАНИ ҮНЭХЭЭР БҮХ ЧИГЛЭЛЭЭР, ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭР Ч, АРИЛЖААНЫ ЧИГЛЭЛЭЭР Ч ДЭВШИЛТЭТ КОМПАНИ

“Татспиртпром” компанийн Ерөнхий захирал Ирек Миннахметовтой ярилцлаа.

-Гарын үсэг зурсан гэрээнийхээ тухай, хүрсэн тохиролцооныхоо тухай, хамтын ажиллагаа анх яаж эхэлсэн тухай хэлж өгөөч?

Бид АПУ компанитай өнөөдөр танилцаж байгаа биш 7-8 сарын өмнө АПУ компанийн удирдлагууд манайд айлчилж байсан. Пивоны үйлдвэрлэлийн талаар туршлага солилцох үеэр танилцаж байлаа. АПУ компани Монгол улсад маш сайхан пивоны үйлдвэртэй. Архи пивоны салбартаа тэргүүлдэг. АПУ-д “Чингис хаан” хэмээх брэнд байдаг. Намайг сайн мэддэг хүмүүс мэдэх байх. Зарим хүмүүс намайг үүнтэй нэртэй холбож ойлгодог. Миний компани ийм нэртэйгээр байгуулагдаж байсан. П.Батсайхан захирал намайг энэ брэндэд яаж ханддагийг олж харсан. Монголчуудын хувьд “Чингис хаан” гэдэг бол зөвхөн брэнд биш бүх Монголчуудын бэлэг тэмдэг юм. “Чингис хаан” брэндийг манай компаниар дамжуулан ОХУ-ын зах зээл дээр борлуулах талаар бид тохиролцсон. Бид төлөвлөгөөгөө ярилцсан. Одоохондоо манай төлөвлөгөө тийм том биш, бид болгоомжтой алгуурхнаар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийн мэдэгдэхүйц хувийг олж авахыг хичээн ажиллах болно.

Бид Монголд АПУ компани дээр аудит хийсэн. АПУ компани үнэхээр бүх чиглэлээр, үйлдвэрлэл дээр ч, арилжааны чиглэлээр ч дэвшилтэт компани. Энэ бол өндөр стандартын компани. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд ОХУ-д хамгийн хурдацтай өсч буй манай брэнд болох “Тундра” дээр мөн хамтран ажиллах, Монголын нутаг дэвсгэр дээр АПУ компани үйлдвэрлэх, борлуулах талаар тохиролцсон. Энэ брэнд ТТУХН-ын орнууд болон бусад орнуудад маш өндөр үзүүлэлттэй өсч байгаа. “Татспиртпром” компанийн тэргүүлэгч брэндийг бид сурталчлах болно. Монгол улсад ч тэргүүлэх брэндийн нэг болно гэж бодож байна. Тэнд үйлдвэрлэх бүтээгдэхүүн манайд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй 100 хувь адилхан, бүх шаардлагыг хангасан бүтээгдэхүүн байна. Бид энэ бүтээгдэхүүнийг энэ бүс нутагт өсөлттэй байх боломжтой гэж харж байна.

-Зах зээлийн хэдэн хувийг эзэлнэ гэж бодож байна?

Урьдчилж таамаглахад хэцүү ч гэлээ бид өөрийн сегмент дээр тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө ажиллана гэж бодож байна. Манай түншүүд ч энэ нь боломжтой болохыг хэлж байгаа. Энэ бол бидний хувьд хамгийн чухал. Миний бодлоор бид өөрийн сегмент 10-25 хувийг эзлэх боломжтой гэж үзэж байна. Харин энэ зорилтондоо хүрэх хугацаа нь 1 жил байх уу 3 жил байх уу гэдгийг цаг хугацаа харуулах байх.

өрөнгө оруулалтын талаар хэлэх үг байна уу?

Би ийм асуулт гарна гэж би хүлээж байлаа. Хөрөнгө оруулалтыг нарийвчлан тооцоолоогүй байна. Энэ бол өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулан ажиллах шаардлагатай. 3 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулах болно. Хөрөнгө оруулалтыг нэг өдрийн дотор тооцоолчихож чадахгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд эхний үе шатанд хөрөнгө оруулалт, эргэлтийн хэмжээг тооцоолоход хэдэн сая долларын асуудал яригдана гэдэг нь ойлгомжтой.

Бид цаашдаа ч улам бүр өсөн нэмэгдэх байх. Бид Монголын зах зээлд яаж орох вэ, Монголын бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээл дээр хэрхэн оруулах вэ, зах зээлийн хэдэн хувийг эзлэх вэ зэргээс хамаарна. Бид түүнчлэн Монголын өөр брэндийг ОХУ-д үйлдвэрлэх талаар ч мөн ярилцаж байна. Энэ бүхэн мэдээж бага биш хөрөнгө оруулалт шаардана. Ямар ч бүтээгдэхүүнийг зах зээл дээр шинээр гаргахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаг. Бид аль аль нь энэ салбарт шинээр гарч ирж байгаа анхны жил ажиллаж байгаа хүмүүс биш. Орлого олохын тулд зарлага гаргах ёстой л гэдгийг бид маш сайн ойлгож байгаа.

Хамгийн гол нь хамтран баталж гаргах зардлууд маань үр өгөөжөө өгөх нь хамгийн гол гэж бид үзэж байна. Бид ерөнхийдөө маш өргөн хүрээнд харилцаж байна. Монгол улс Татарстантай маш ойролцоо, хүн амын хувьд ч, бизнесийн тогтолцооны хувьд ижил төстэй зүйлс их байна. Татарстан ОХУ-ын нэг муж улс боловч бид өөрийн гэсэн сэтгэл зүйн онцлогтой. Бизнесийн чиглэлээр харилцан туршлага судлах, бие биенийхээ давуу талуудыг харилцан нэвтрүүлэхээр тохиролцсон. Ийм учраас бид Монгол Улстай, Монголын компанитай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, нөхөрлөх төлөвлөгөөтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж