Оросууд Америкаас зэвсэг авдаг бүлэглэлд цохилт өгөв
Барууны хэвлэл мэдээллээр Оросын цэргийнхний нисэх онгоц америкчуудын танкийн эсрэг пуужингийн хүнд цогцолбор авдаг дайчдын байрлалд цохилт хийсэн хийсэн тухай мэдээлж байна.
Оросын байлдааны онгоцууд (фронтын бөмбөгдөгч Су-24М2 байж магадгүй) Сирийн Хама (Al-Lataminah, Hama) мужийн Аль-Латамина район дахь Tajamu Ala'azza бүлэглэлийн байралд довтолжээ. Энэ тухай сүлжээгээр цацагдлаа.
АНУ нь танкийн эсрэг пуужингийн хүнд BGM-71 TOW цогцолборыг Tajamu Ala'azza бүлэглэлд нийлүүлдэг. Энэ бүлгийн дайчид YouTube дэх өөрсдийн хуудаснаа байрлалдаа цохилт хийж байгаа онгоцнуудын бичлэг мөн саяхан танкийн эсрэг цогцолбороор засгийн газрын цэрэгт өгч байгаа цохилтын зургуудаа нийтэлсэн байлаа.
Visa картын Х өдөр!
Үндэсний төлбөрийн картын системтэй тус компани өнөөдөр банкны гүйлгээг картаараа хийлгэх гэрээ хийсэн байх ёстой байсан ч амжсангүй. Орос картаар үйл ажиллагаа явуулах баталгааг Visa гаргахгүй гэсэн яриа ч гарч байлаа. У Гэрээг техникийн шалтгаанаар хийж амжаагүй бөгөөд төлбөрийн ажиллагааг тэд өөрийн VisaNet сүлжээгээр явуулах юм. Visa нь нэр төрөө ихээхэн хайрлан хамгаалдаг учир гэрээ хийгдээгүй байгааг хуулийн талаасаа сануулга явуулан хамгаалж байна.
Өвөл л үзүүлэх байх даа
Украин өнөөдрөөс Оросын байгалийн хийг худалдан авах ажиллагаагаа сэргээж байна. Киев III улиралд өндөр үнэтэй гээд хий огт худалдан аваагүй байлаа. Дулаалга өгөх цаг хаяанд ирснээс Оростой тэд тохиролцож чадлаа. Тусгай дансанд нь 500 сая доллар орж ирснийг "Газпромын" тэргүүн Алексей Миллер мэдэгдлээ. Киев барууны 1,5 тэрбумын санхүүжилтээр хий худалдан авах юм. Украин аравдугаар сард хоёр тэрбум шоо метр хий худалдан авах юм. Одоо Украины газар доорх агуулахуудад 15,5 тэрбум шоо метр хий байгаа ажээ.
Афганы цэргийнхэн Кундуз хотыг талибуудаас чөлөөлөв
Афганы засгийн газрын цэрэг нэмэлт хүч авсны дараа шөнийн довтолгоон хийн өнөө өглөө гэхэд Кундуз хотыг чөлөөлжээ. Талибан хөдөлгөөнийхөн даваа гаригт хотыг эзлэн авсан байв. Афганы армид туслан Америкийн нисэх онгоцнууд хотын ойролцоох талибаны байрлалд мянгмар гаригт цохилт хийн далаад талибийг устгасан байв.
Нефть, үр тарианы татварыг буулгав
Өнөөдрөөс эхлэн Оросын засгийн газар нефть, үр тарианы татварыг нэлээдгүй буулгав. Нефтьчид нэг тонн нефтин татвараа 18 доллараар буулгуулж авлаа. Зүүн Сибирь, Каспийн нефтийн татварыг тэглэсэн хэвээр байна. Тэр татвар нь нэгдүгээр сард 12 доллар байсан юм. Тарианы экспортын үнийнх нь 50 хувиар буулгажээ. Одоо тариа экспортлогчид тонн бүрээс нэг мянган рублийн ашиг авахаар болжээ.
"Volkswagen"-ы асуудал үргэлжилж байна
Германы Volkswagen компанийн асуудлыг Европын холбооны орнуудын өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайд нар өнөөдөр авч хэлэлцэнэ. Агаарт хорт утааны хаягдлыг нь хэмжээнээс хэтрүүлсэн дуулиан хоёр долоо хоногийн өмнө эхлэн үргэлжилж байна. Тэр цагаас хойш "Фольксваген"-ны хувьцаа гуравны нэгээр унасан юм. Америкийн эрх баригчид 500 мянган машиныг эргүүлэн татахыг уг компаниас шаардсан юм. Компанийн шинэ тэргүүн Матиас Мюллер машин бүрийн утааны хаягдлыг цэвэрлэх системийн солино гэж амласан ч тэр нь 18 тэрбум долларын торгуулиас аврахгүй. Үүнээс болон "Фольксваген" Доу Жонсийн интексээс хасагдаж байна.
Евро бүсийн аж үйлдвэр ямар байна вэ?
Өнөөдөр бидэнд Евро бүсийн болон Их Британийн аж үйлдвэр ямар байгаа нь тодорхой болно. Валютын бүсийн 18 орон, Манант Альбионд есдүгээр сарын аж үйлдвэрийн PMI индекс хэвлэгдэн нийтлэгдэнэ. Тэр нь евро бүсэд 52 пункт байна гэсэн хүлээлттэй бөгөөд сүүлийн таван сарын хамгийн бага үзүүлэлт юм. Азийн бага эрэлтээс болон экспортын захиалга буурсан. Ажил эрхлэлтийн өсөлт дөрвөн сардаа хамгийн бага үзүүлэлттэй байна. Герман 52,5 гэсэн үзүүлэлтээр Европыг хөтлөн чирэв. Харин Италийн үзүүлэлт л дажгүй байгаа. Гэхдээ PMI нь үйлдвэрлэлийн хэмжээг биш динамикийг харуулдаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР