"Тоёота мотор" корпорацийн хамт олон зам тээврийн ослыг тэглэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ зорилтынхоо хүрээнд 1980 оноос хойш зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн тоог улам бүр цөөлсөөр байгаа ч үзэгдэх орчин, гэнэтийн үйлдэл, өндөр хурд, жолоочийн шийдвэр гаргах хурд зэргээс хамаарсан ослууд арилахгүй байсаар байна.
Эдгээр ослуудыг бүрмөсөн арилгахын тулд "Тоёота мотор" корпораци нь автомат жолоодлогын технологийг хөгжүүлж байна. Хүмүүс бид автомашин жолоодож байхдаа харах, сонсох, шийдвэр гаргах, үйлдэл хийх гэсэн үйлдлүүд хийдэг бол Тоёотагийн автомат жолоодлогын технологи үүнтэй төстэй байдлаар газрын зураг болон мэдрэгчүүдийн тусламжтай орчноо мэдрэх – тусгай систем, хиймэл оюун ухаан ашиглан жолоодох төлөвлөгөө, шийдвэр боловсруулах – автомашиныг удирдах гэсэн дарааллаар ажиллах гэнэ.
Энэхүү төслийг 2017 оноос хойш хөгжүүлж байгаа бөгөөд анх Лексус болон бусад загварын автомашинуудад жолоодлогын туслах технологуудыг нэвтрүүлснээр эхэлжээ. Түүнчлэн 2020 онд хурдны замд автомат жолоодлогыг бүрэн нэвтрүүлж, тодорхой хэсэг энгийн замуудад турших гэж байна. Цаашлаад 2020-оод оны эхээр түгжрэлтэй замд болон илүү өргөн хүрээнд, 2020-оод оны сүүлээр бүх замд болон олон улсад автомат жолоодлогын технологийг нэвтрүүлэх зорилго дэвшүүлжээ.
Автомат жолоодлоготой автомашин эзэнтэйгээ яг л сайн найзууд шиг хамтарч ажиллах бөгөөд
-Оюун ухаан
Мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх чадварлаг супер компьютер
-Мэдрэгч
Автомашины эргэн тойронг олон хэмжээсээр 360 градус мэдрэх технологи
-Харилцаа
Жолооч болон автомашин хоёрын хамтын ажиллагааг дэмжих дэвшилтэт технологи
-Хөгжих боломж
Үйлдлийн систем нь шинэчлэл, хөжүүлэлт бүрийг цаг алдалгүй татах өндөр хурд зэрэг ухаалаг технологуудаар өвч тоноглогдох болно.
Холбоотой мэдээ