Мастерсийн хоёрдох өдөр Монголчууд тэмцээнээ эрт дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Мастерсийн хоёрдох өдөр Монголчууд тэмцээнээ эрт дуусгалаа

Мастерсийн хоёрдох өдөр Монголын тамирчид тэмцээнээ эрт дуусгалаа.

Эмэгтэй -63 кг :

  • Б. Ганхайч гуравдугаар тойрогтоо Японы Масако Дойтой тааран барилдаж ялагдлаа.
  • Б. Мөнгөнчимэг хоёрдугаар тойрогтоо Канадын Катерин Биахемин-Пинардтай таарч ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэй -81 кг:

  • О. Уугагбаатар гуравдугаар тойрогтоо Оросын Алан Хубецовтой тааран ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ
  • Н. Дагвасүрэн гуравдугаар тойрогтоо Туркийн Ведат Албайрактай тааран барилдаж ялагдал хүлээлээ.

Моллаей Саеид тэмцээнээс хасагдлаа

НЭМЭЛТ: "Мастерс"-ийн хэсгийн шатны барилдаанууд үргэлжилж байна.

Эмэгтэй – 63 кг:

  • Б. Ганхайч хоёрдугаар тойрогтоо Оросын Дариа Давидоваг яллаа.
  • Б. Мөнгөнчимэг хоёрдугаар тойрогтоо Канадын Катерин Биахемин-Пинардтай таарлаа.

Эрэгтэй -73 кг:

  • Г. Одбаяр эхний тойрогтоо Арабын Нэгдсэн Эмиратын Виктор Швортовтай тааран барилдаж ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэй -81 кг:

  • О. Ууганбаатар хоёрдугаар тойрогтоо Австрийн Шамил Борхашвилиг ялж, дараагийн тойрогтоо Оросын Алан Хубецовтой учраа таарлаа.
  • Н. Дагвасүрэн хоёрдугаар тойрогтоо Германы Александр Вейщерцактай учраа тааран ялж дараагийн тойрогтоо Туркийн Ведат Албайрактай таарлаа.
  • Моллаей Саеид хоёрдугаар тойрогтоо Италийн Кристиан Парлатитай тааран харамсалтай ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа.

Моллаей Саеид Монголын төлөөх анхны барилдаанаа хийнэ

Чиндао хотод зохиогдож байгаа "Мастерс"-ийн эхний өдөр Монгол Улсын тамирчид дараах амжилтыг үзүүллээ.

Эмэгтэй -48 кг:

  • МУГТ М. Уранцэцэг хүрэл медалийн барилдаанд Францын Клемент Меланиэтэй тааран харамсалтай ялагдал хүлээн энэ удаагийн тэмцээнд тавдугаар байранд орлоо.
  • Г. Наранцэцэг алтан медалийн төлөө Косовогийн Красникве Дистриатай таарч хүч шавхсан хэцүү барилдааны төгсгөлд ялагдал хүлээн мөнгөн медаль хүртлээ.

 Эрэгтэй -66 кг:

  • Г. Хэрлэн алтан медалийн төлөө Италийн Ломбардо Мануелтай тааран харамсалтай ялагдал хүлээн мөнгөн медалийн эзэн боллоо.
  • Ё. Басхүү хүрэл медалийн барилдаанд Израилийн Шмайлов Барухыг ялан хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Монголын баг тамирчид эхний өдрийн дараах байдлаар 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт тавдугаар байр эзэлсэн үзүүлэлттэй байна. Харин тэмцээний хоёрдох өдөр  буюу өнөөдөр дараах тамирчид барилдана.

 Эмэгтэй -63 кг:

  • Б. Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Оросын Давидова Дариатай таарлаа.
  • Б. Мөнгөнчимэг эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Канадын Биахемин-Пинард Катеринтай таарлаа.

Эрэгтэй -73кг:

  • Г. Одбаяр эхний тойрогтоо Арабын Нэгдсэн Эмират улсын бөх Сквортов Виктортой таарлаа.

Эрэгтэй -81 кг:

  • О. Ууганбаатар эхний тойрогтоо гоц мөргөн, дараагийн тойрогтоо Австрийн Борхашвили Шамилтай таарлаа.
  • Н. Даваасүрэн эхний тойрогтоо гоц мөргөн, дараагийн тойрогтоо Германы Вайщарцак Александртай таарлаа.
  • Моллаей Саеид эхний тойрогтоо гоц мөргөн, дараагийн тойрогтоо Италийн Парлати Кристиантай таарчээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж