Валютын дуудлага худалдааны хаалтын ханш

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Валютын дуудлага худалдааны хаалтын ханш

Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.20-1995.71 төгрөгийн ханшаар 3.95 сая ам.доллар, 311.16-313.05 төгрөгийн ханшаар 64.6 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк ам.доллар худалдан авах саналыг 100 хувь биелүүлж, 3.95 сая ам.долларыг 1990.20 төгрөгийн хаалтын ханшаар, 46.0 сая юанийг 312.15 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.

2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 62.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.


Валютын дуудлага худалдааны тухай

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж