“Шилдэг гоол”-ын эзнээр Д.Шийравжамц тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

“Шилдэг гоол”-ын эзнээр Д.Шийравжамц тодорлоо

“Шилдэг гоол”-ын эзнээр Д.Шийравжамц тодорлоо

Монголын хөлбөмбөгийн спортын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг-2019” ёслолын ажиллагаа өчигдөр /2019.12.12/ болж, өндөрлөлөө. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан "Алтан бөмбөг-2019" наадамд:

  • Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин номинацид Монгол Улсын 16 хүртэлх насны шигшээ баг болон “Дэрэн” клубийн хагас хамгаалагч Д.Шийравжамц
  • Оны шилдэг шүүгч Э.Галбадрах
  • Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч
  • Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Д.Лүмбэнгарав
  • “Шилдэг гоол”-ын эзэн Д.Шийравжамц. Тэрбээр Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө Австралийн хаалганд оруулсан гоолоороо 2019 оны "Шилдэг гоол"-ын эзэн болж байна.
  • “Дэрэн” клубын эмэгтэйчүүдийн багийн ахлагч, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин “Шилдэг эмэгтэй тоглогч” шагналыг хүртэв.
  • Футзалын үндэсний шигшээ баг болон “Унаганууд” клубын ахлагч П.Алтантулга 2019 оны “Шилдэг футзалын тоглогч”-оор шалгарлаа.
  • Дэрэн клубийн хамгийн туршлагатай хагас хамгаалагчдын нэг Х.Цэнд-Аюуш 2019 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин боллоо.

Хөлбөмбөгийн спортыг олон нийтэд хүргэх, хүүхэд багачуудыг эрүүл чийрэг, багаар ажиллах чадвартай, бие даасан хүн болоход чухал нөлөө үзүүлэн ажиллаж, үндэсний шигшээ баг, дээд лигийн тоглогчдыг олноор нь бэлдсэн “Дуулиан 2020” ТББ байгууллага “Алтан бөмбөг” 2019 ёслолын үйл ажиллагааны “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг хүртлээ. 2015-2020 он хүртэл үйл ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй явуулсаныг нь үнэлж МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар "Ерөнхийлөгчийн нэрэмжит" шагналыг гардуулаа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж