Бэлгийн замын халдварт өвчлөл сүүлийн жилүүдэд Монголд харанга дэлдэх болсон. Ялангуяа тэмбүүгээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж, нас залуужиж байгаа нь монголчуудад бэлгийн боловсрол дутагдаж буйн нэг жишээ гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Залуус бэлгийн харилцаанд хэт эрт орж байгаа нь гэр бүл салж, хүүхэд өнчрөх асуудлын гол үндэс болж буйг ч мэргэжилтнүүд хэлдэг.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Улаанбаатар хотод 2019 оны арваннэгдүгээр сард ХДХВ/ДОХ/-ын гурван тохиолдол илэрчээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ын халдвартай иргэний тоо 281 болж байгаа юм. Халдвартай нэг хүний ард 3-5 хавьтагч байх магадлалтай гэдэг.
Монгол Улсад 2019 он гарсаар бэлгийн замаар дамжих халдварын 13685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 38 хувийг эзлэх үзүүлэлт болжээ. Бэлгийн замын өвчлөл өмнөх оны үзүүлэлтээс 4.3 хувиар өссөн бөгөөд нийт өвчлөлийн 40.3 хувийг тэмбүү, 33.3 хувийг заг хүйтэн, 26.3 трихомониаз, 0.1 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.
Даанч бид өсвөр насны хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар, бэлгийн замын халдварт өвчний хор уршгийн тухай тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй. Нуулгүй хэлэхэд, энэ талын ойлголт мэдлэгээр маруухан эцэг, эх бишгүй. Тиймээс ч төрөлхийн тэмбүүгийн тохиолдол Монголд байнга өсөн нэмэгдэж буй гол шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад эрт ордоггүй явдал гэнэ.
ТЭМБҮҮ ӨВЧИН НЯЛХАСТ ЗАНАЛХИЙЛСЭЭР БАЙНА
Тэмбүүгийн халдвар нь ХДХВ-ын халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй, дутуу бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг.
Монгол Улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38,2 хувьтай байна. Ингэхдээ 15-24 насны хүн амын дунд өвчлөл хамгийн өндөр. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ.
Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин тул халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2,4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилдэг. Үүнээс гадна бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм.
Тэмбүүгийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийн ураг хэвлийдээ эндэх, төрөлхийн тэмбүү өвчтэй болон амьдрах чадваргүй хүүхэд төрөх зэрэг маш олон сөрөг дагавартай байдаг тул эрүүл мэнд, гэр бүлдээ анхаарах үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх нь таны хамгийн чухал асуудал юм шүү.
Түүнчлэн өсвөр насныхны дунд өвчлөл ихтэй байгаа эгзэгтэй үед ядаж сургуулийн эмч нараар хийх ёстой ажлыг нь хийлгэж байж сурагчид эрүүл мэндийн наад захын боловсролтой болох учиртай. Сургуулиар дамжуулан хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох нь манайд шигшигдэж үлдээд байгаа ганц арга зам гэж болно. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хичээлээр дамжиж бэлгийн боловсол олгосноор өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Иймд өөрийгөө болон ойр дотнын хэн нэгнээ бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлж, бэлгийн зохистой харилцааг эрхэмлэхийг эмч мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж байгаа юм.
Э.АРИУН
Зочин 2019-12-13 202.126.88.205
монголд гитадууд тэмбүүг тараадаг
Зочин 2019-12-13 182.160.33.212
тэмбүүгийн боловсрол гэж АН-ыханд байдаг болтой. тэр нь яаж халдаах тухай гэнэ.
Зочин 2019-12-13 103.14.37.5
Бэлгийн боловсрол гэж байхгүй гээд нэг нь шүүмжилсэн чинь тэмбүүгийн боловсрол болгочиж, мэдэхгүй бол юу гэж нэрлэх вэ гээд эмч хүнээс асуулдаа.
Зочин 2019-12-13 202.131.245.243
тарвагын нус цэг эмээ нь сайтын Э.АРИУНТЭМБҮҮ юу л бичээд байна даа?
Зочин 2019-12-13 112.72.6.146
Аргагүй шүү дээ. Сэтгүүлч мэргэжилтэй сайдаар удирдуулж байгаа эмч нар, ард түмэн яаж эрүүл байх баталгаа байх юм бэ? Энэ бол МАНАН буруу
Зочин 2019-12-13 192.82.64.25
Монголчуудын өмнө олж авсан бүх ололт амжилтыг Анархист ардчилагчид устгаад, тэдний баруунд суралцсан хүүхдүүдийн цэцэглэлтийн үед "ТЭМБҮҮ"-гийн боловсролыг Шинээр оруулж ирлээ. Устгагдсан, байхгүй болсон өвчнийг өнөөдөр боловсролоор хөгжүүлж байна гэмээр юм уу
zochin 2019-12-13 103.26.194.112
baigyylaga hamt olnoor ni 6 sar tytamd shinjilgeend hamaryyl baigyylaga bolgon emchtei bh estoi bainga hyanaltand oryylah heregtei bhaa tegej bj l 50 hywi ni ch bolson ervvlchih bolow u
Иргэн 2019-12-13 66.181.188.116
Тэмбүүгийн боловсрол гэж юугаа бичээд байна. Тэмбүү хочит өөрийгөө яриад байна уу.
Зочин 2019-12-13 103.229.121.234
Көдөөна залүүс л иэм юүм кийжийнаа!!! Мүнэ биз, Нэмке даргээ??
Зочин 2019-12-13 66.181.170.73
Ариун аниа та тэмбүүгийн боловсролыг хэдэн жил сурч хэдэн удаа тэмбүү авч байж сурсан бэ аниа тэмүүгийн хичээл заадаг газар байдаг уу аниа айн аниа тэр газар чинь тэмбүүгээ хаанаас яаж ямар байрлалаас хийж байж авах талаар заадаг уу аниай айн аниа ккккккккккккккк
Зочин 2019-12-13 66.181.161.18
Америкийн сериал кинонууд бэлгийн боловсролыг олгоод байгаа юм биш үү. Буруу тал руу нь.
Зочин 2019-12-13 66.181.170.73
Найз охиндоо ямар бэлэг өгвөл бэлгийн боловсролтойд тооцогдох вэ, айн аниа ариун аниа кккккккк
Зочин 2019-12-13 202.131.245.243
тэмбүү өг
Dovchin 2019-12-13 174.236.5.158
Saltaa boovoo sain ugaatsgaa deer ni b*** hohoh altsai dolooj bolohgyi shyy boon ovchin araar tavih zavhairal arhi uuh hyyhnyyd gadni ertei yavaldah ni mongolin emegnel
Зочин 2019-12-13 202.126.88.38
Монголчууд замбараагүй бэлгийн харилцаанд их орж байгаатай холбоотой ямар ч бэлгийн мэдлэг ойлголт боловсрол сул байна эргэн тойрныхоо ажлын газар найзууд 10 жил их сургууль гээд аваад үзэхэд аборт хийлгүүлж байгаагүй хүүхэн алга өвчин авч байгаагүй залуу алга арай дэндүү гаднаас нь харахад нэг л сайхан цэмцгэр улсууд цаанаа бөөн өрөвсөл өвчний хүүдийнүүд байна ш дээ
Зочин 2019-12-13 66.181.164.175
Энэ гарчиг чинь юү вэ Бэлгийн замын өвчин гэж бичээч бэлгийн боловсролгүй гэхээр шинэ жил уагаан сарын бэлэг шууд толгойд орж байнө арай ч дээ