Хар тамхи зөөвөрлөсөн Нигерийн иргэдэд 3-6 жилийн ял оноолоо | News.MN

Хар тамхи зөөвөрлөсөн Нигерийн иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

Хар тамхи зөөвөрлөсөн Нигерийн иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

Хар тамхи зөөвөрлөсөн Нигерийн иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

Монгол Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлж, бусдад худалдсан гэх хэргээр саатуулагдан шалгагдаж буй Нигерийн иргэдэд холбогдох шүүх хурал өчигдөр /2019.12.12/ болжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеезд зургаан жил, Анози Дарлингтон Донд гурван жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд гурван жилийн хорих ял оноож шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулбал, 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн гурван иргэн, тэр дундаа сургалтын төвийн багш, 31 настай Адекола Олавасен нь хар тамхи илгээмжээр авсныг илрүүлж, баривчилсан. Ингэхдээ түүний шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 500 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан юм. Өөрөөр хэлбэл, дээрх этгээдүүд англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. Үүнээс гадна У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-13 103.26.195.140

Асар өндрөөр хоюуланг нь тав таван тэрбумаар торгоод нутагт нь хүлээлгэж өг. Наадуул чинь тоох ч үгүй төлчихнө. Тэжээх гэж бөөн зардал.

Avatar

Зочин 2019-12-13 66.181.160.81

ariunzuliig oyutan bhad n manai angiin 3 bandi tsuvarch nuhaj bailaa buudald

Avatar

Зочин 2019-12-13 43.228.131.45

тиим цөөн жил үү аймшигтай үйлдэл хийсэн хүмүүс шүү дэээ

Avatar

Зочин 2019-12-13 192.82.66.136

Арай бага уу үгүй юу?

Avatar

Зочин 2019-12-13 202.55.191.194

Халхын шоронд тавтай морил

Avatar

meedee 2019-12-13 202.55.188.35

хар тамхины хуулийг яралтай чангатгаж өөрчлөхгүй бол энэ нэг л бишээ.сүйрэлий дохио шүү.

Avatar

иргэн 2019-12-13 202.126.89.213

шүүгч авилгал авчээ н**ш гэж

Avatar

tsaaz 2019-12-13 103.57.95.21

***h estoi, tsaazaar avah estoi

Avatar

зочин 2019-12-13 203.91.115.54

хөөрхий дөө энэ харуудыг нутагт нь буцаа хар хүмүүс угааса хар тамхичин байдаг ш дээ ядарсан боолуудын нутаг руу буцаачих

Avatar

Зочин 2019-12-13 103.111.68.3

БИТГИЙ ТЭНЭГ ЮМ БИЧЭЭД БАЙ ЮУН ХЯТАД ХАР ТАМХИ ЗӨӨГӨӨД 3 ЖИЛИЙН ЯЛ АВДАГ УЛС ЕРТӨНЦӨД ГАНЦ МОНГОЛ БАЙХАА. ИЙМ ХУУЛЬ Ч ГЭЖ ХАА БАЙХАВ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-12-13 66.181.170.73

африкт хятадын нөлөө их тэлж байгаа хятадууд харуудаар дамжуулж манайд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байхыг үгүйсгэхгүй. шалгах хэрэгтэй хятадууд өлхөн тэгэж чадна.залуу үеийг нь хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бодисоос хамааралтай болгоно гэдэг бол ямар ч бомб дэлбэлснээс аюултай зүйл хар тамхинд бүх насаар нь хорих ял оноох гэдэг нь зөв. ялангуяа худалдан борлуулсан бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж