Сайжруулсан түлшний үйлдвэрт цэрэг, хоригдлуудыг дайчилжээ | News.MN

Сайжруулсан түлшний үйлдвэрт цэрэг, хоригдлуудыг дайчилжээ

Сайжруулсан түлшний үйлдвэрт цэрэг, хоригдлуудыг дайчилжээ

Сайжруулсан түлшний үйлдвэрт цэрэг, хоригдлуудыг дайчилжээ

Машин, техникийн дуу тачигнаж, хар утаа суунагласан энэ газар бол “Тавантолгой түлш” компанийн Толгойтод байрлах үйлдвэр. Хашааны үүдээр хөл тавьмагц л нүүрсний тортог бургиж, энд тэндгүй ажил ид өрнөж байлаа. Ажилчид савласан шахмал түлшээ машинд ачих, түлшээ тээвэрлэсэн ачааны машинууд зөрөлдөн давхицгаана. Дэргэдүүр өнгөрч буй ажилчдын нүүр царай, хувцас хунар нь тэр чигээрээ хар тогтогт “будуулжээ”.

 

Тус үйлдвэрийн ажилчид бүгд амны хаалт зүүж, ажлын малгай, хувцсаар бүрэн хангагдсан ч ажиллах нөхцөл нь хүнд болох нь  нүднээ илт. Сүүлийн үед иргэд болон төрийн болон төрийн бус байгууллагынхан сайн дураараа савлагаа хийж байна гэх мэдээлэл сошиалаар нийтлэгдэх болсон. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, ажилчдын ажиллах нөхцөлийн талаар сурвалжлахаар тус компанийн үйлдвэрийг зорин ирсэн нь энэ.

“Тавантолгой түлш” компани нь нийт 1700 орчим ажилтантай, гурван ээлжээр 24 цагаар ажиллаж, өдөр шөнөгүй түлш үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшийг автоматаар болон гар аргаар савласны дараагаар 400 орчим худалдааны цэг, үүнээс савлалт хийдэг 30 гаруй дундын хангамжийн төвүүд рүү түгээлт хийдэг гэв.

ТОМ БАЙШИНТАЙ АЙЛУУДАД ЗУРГААН ШУУДАЙ ГЭЖ ХЯЗГААРЛАХГҮЙ

“Манай компани Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Манай компани үйлдвэрлэлээс гадна Улаанбаатар хотын түлшний борлуулалт, нийлүүлэлтийг хангахаар хотын захиргаатай хамтран ажиллаж  байна. Одоогоор найман тээвэрлэгч компани шалгарч, хотын удирдлагатай гэрээ байгуулж, түгээлтээ хийж байна. Манай борлуулалтын албаны хувьд өдөр тутам нийслэлийнхээ гэр хорооллын 400 орчим цэгт захиалгын дагуу түлшээ нийлүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар бид үүргээ хангалттай биелүүлж байгаа. Заримдаа тодорхой хэмжээгээр сайжруулсан шахмал түлш тасалдах, захиалга очихгүй байх тохиолдол гардаг.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 16-100 кв хүчин чадалтай усан болон хосломол халаалтын зуухтай 2700 айл өрх, албан газруудын жагсаалтыг манай компанид өгсөн. Энэ жагсаалтын дагуу цэнхэр өнгөтэй картыг олгож, сайжруулсан шахмал түлшийг зургаан шуудай гэж хязгаарлахгүйгээр худалдаалж байгаа. Сүүлийн үед зарим түлш худалдаалах борлуулалтын цэгүүд картаар түлшээ борлуулахгүй, их хэмжээгээр иргэдэд худалдаалж байгаа тохиолдол гаргалаа. Үүний улмаас түлш нь хурдан дуусч, хүрэх ёстой хүмүүстээ хүрч чадахгүй байна. Хэрвээ ийм үйлдэл удаа дараа гаргавал түлш борлуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авна” гэдгийг Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа хэлсэн юм.

НЭГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ 11 ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛД АШИГЛАДАГ

Ойролцоогоор нэг борлуулалтын цэг 400 өрхийг түлшээр хангана гэдэг тооцооллыг хийжээ. Энэ өвөлдөө сайжруулсан шахмал түлшийг тоннын хэмжээгээр бөөндөж, худалдаалахгүй гэдгийг албаныхан хэлсэн юм. Тиймээс иргэдийг долоо хоногт зургаан ширхэг шахмал түлш худалдан авах хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байв.

“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар  “Манай компанийн үйлдвэрлэлийн 10 шугамын ес нь ашиглалтад орж, өдөр тутам 1200-2800 тонн шахмал түлшийг өдөр тутам үйлдвэрлэж байна. Бид цаашдаа гурван шугам нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөж, 3500-4000 тонн түлш үйлдвэрлэх боломжтой болно. Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах компанит ажлыг энэ жил анх удаа хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэлийн явцад техникийн шинэчлэл тогтмол хийгдэж байгаа. Угсралт, тохируулга, судалгааны ажлуудыг зэрэг хийгээд явж байна. Учир нь бидэнд хугацаа бага байсан учраас маш их ажлыг богино хугацаанд хийж байгаа. Цаашдаа бид автомат савалгааны дэвшилтэт технологи ашиглах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэ чиглэлд анхаарч ажиллах болно. Манай үндсэн санхүүжүүлэгч компани болох “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс тус бүр нь нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 11 тоног төхөөрөмжийг олгосон” гэв.

АВТОМАТААР САВЛАДАГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ИНЖЕНЕРҮҮД ХАМТРАН ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ

Сайжруулсан шахмал түлшийг гар аргаар савлахад ойролцоогоор 2000 орчим хүн ажиллаж байгаа ажээ. Тэд нэг шуудай түлшийг 300 төгрөгөөр савладаг. Хүн хүч шаардсан энэ ажилд үндсэн ажилчдаас гадна хоригдол, цэргүүд, цагийн ажилчид, сайн дурынхан, төрийн байгууллагынхан аян өрнүүлж, ажиллаж байгаа гэсэн юм. Сайжруулсан шахмал түлшийг автоматаар савладаг төхөөрөмжийг тус компанийн инженерүүд зохион бүтээж, томоохон цэгүүд дээрээ 10 ширхгийг байрлуулаад байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Уг төхөөрөмж нь нэг минутад 15 шуудай түлшийг савладаг аж. Харин үйлдвэр дээрээ гар аргаар түлш савлаж буй 150 гаруй ажилтан ажиллаж байгаа бол борлуулалтын цэгүүд дээр 1500 орчим хүн зөвхөн савалгаан дээр ажиллаж байгаа ажээ. Тус компанийн үйлдвэр дээр байнгын гурван эмч жижүүрлэн ажиллаж,  2-3 ээлжийн маск ажилчдад тараадаг. Мөн ажилчдадаа хор тайлах жимсний шүүс, аарц, артишок өгдөг гэнэ.

“КОМПАНИЙН АЖИЛЧИД ХОРТОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА”

“Манай үйлдвэрт технологийн шинэчлэлийн ажлуудыг хийж байна. Өнөөдөр компанийн ажилчид хүнд, хортой нөхцөлд гурван ээлжээр ажилладаг. Ажилчид маань түүхий нүүрсний уурхай, уурын зууханд ажиллаж буй хэмжээний хүнд нөхцөлд ажиллаж байгааг нуух зүйл байхгүй. Бид үйлвдэрлэлийн угсралтын үйл ажиллагааг одоо хүртэл хийж дуусаагүй. Дахин хоёр шугам орох хэрэгтэй байна. Үйлдвэрлэлийн угсралт, бүтээн байгуулалтын, газар шорооны ажлыг хийж байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрт ажиллаж буй ажилчид хүнд нөхцөлтэйгөөр ажиллаж байна.

Анх үйлдвэрлэл эхэлсэн цагаас сайжруулсан шахмал түлш савлалтын хэсэг хүнд байдаг. Жишээлбэл, 100 мянган тонн түлш савлахад дөрвөн сая шуудай хэрэглэдэг. Бид өнөөдөр 600 мянган түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр 24 сая шуудайнд савладаг. Нэг шуудай түлшийг савлахад ойролцоогоор 1-3 минут зарцуулдаг гэхээр асар олон хүн ажиллах болно. Одоогийн байдлаар энэ ажлыг аль болох автоматжуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Манайд 10 гаруй савлагааны автомат машинуудыг ашиглаж, нэмэлтээр ажлуулахаар төлөвлөөд байна. Монгол Улсын хувьд энэ нь том төсөл гэж харж байсан ч энэ хэмжээний мега төсөл гэдгийг мэдрээгүй. Тиймээс энэ ажлыг эхний жилдээ хэрэгжүүлэхэд төсөөлөөгүй хүндрэл бэрхшээлүүд гарч байгаа. Тэр болгоныг даван туулахын тулд ажиллаж байна. Дэлхийд хамгийн хурдтай савлагааны автомат төхөөрөмж гэвэл нэг минутад 30 уут түлш савладаг. Бид ийм технологийг нэвтрүүлэх судалгааг хийж байна” гэдгийг тус компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг тайлбарлалаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-13 43.228.131.110

МАНгарууд сонгуулийн шоугаа зогсоо.

Avatar

Зочин 2019-12-13 182.160.36.27

ШААГААД БАЙ. АРДЧИЛСАН ШООХУУЗ НАР АА? ТА НАРЫН ХИЙДЭГГҮЙГ ХИЙСЭН ХҮРЭЛСҮХЭД БҮҮ АТААРХ.

Avatar

Зочин 2019-12-13 202.21.108.28

ЭНЭ ТҮЛШНЭЭС ЧИНЬ ҮҮСЭЛТЭЙ ШИНЭ ВИРУСЫН ХАНИАД ГАРЧ ЭХЭЛСИЙН БИШҮҮ, НҮД ҮРЭВСДЭГ, ХАЛУУРЧ АМЬСГАЛЫН ДУТМАГШИЛД ОРЖ УДТАЛ ЭДГЭДГҮЙ ХАНИАД ДЭЛГЭРЧЛЭЭ. ХҮҮХЭД ТОМ ХҮНГҮЙ УЛААН ХООЛОЙ, УУШИГНЫ ЭМГЭГТЭЙ БОЛОХ НЬ ЭЭ.

Avatar

Зочин 2019-12-13 103.57.92.146

Энэ сэтгэгдэлүүд дунд Тамын тогооны үлгэр шиг бүгдийг хараар харж татаж унагах утаандаа хордоод цаг бусаар хорвоог орхих дуртай хүмүүс цөөнгүй байдаг бололтой улаан цайм нүдэн дээр нь утаа багасаж байгааг харахаар нүд нь хорсдог бололтой үгүй бол энэ эсэргүүцэж харааж зүхэж байгаа хүмүүс улс төрийн ашиг сонирхолын хөлсны бичээч нар байх үгүй бол гадаад тагнуул байх сайжруулсан түлшийг түүхий нүүрснээс илүү хортой гэж солиороод байх юм нүүрсийг угаагаад нунтаглаад буцаагаад шахмал хэлбэрт л оруу

Avatar

Зочин 2019-12-13 202.126.88.230

Цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр ашигладаг гэдэг.Одоо ямар дайн байлдаан байх биш эх орныхоо төлөө савлаад байж дээ.Бас ч хөөрхөн цалинтай юм бн шд

Avatar

Зочин 2019-12-13 66.181.161.106

Eh oronchid

Avatar

С.Tuul 2019-12-13 149.0.49.199

Цэрэг буутай бас хүрцтэй байх нь хамгийн шилдэг хэлбэр өөриигөө бас бусдыг дулаацуулж үүргээ гүйцэтгэж яваад нь бахархаж байна тэднийг хэн ч ад үзэж дайрч давшлаагүй биз дээ,,, яагаад цэгүүдийг гэж мушгиж хатгаж хэрүүлийн яс хаяж байхаар,, сэтгэгдэлээ бичихгүй байсан нь дээр,,, монголчууд бид бие биеэ дэмжиж нэг санаатай шударга байхын бол баян хүн ч гэсэн сэтгэлээрээ хөрөнгө нөөсөө эх орондоо өгч. Бүгд сайхан жигд ухаантай хөгжингүй монголчууд болцгооно шүү дээ

Avatar

ZOCHIN 2019-12-13 202.126.89.154

нүүрстэй холилдоод байгаач гэсэн цалинг нь өгчил байгаа биздээ. ямар зүгээр зараад байгаа юм уу. хүн хар ажлыг ч гэсэн сайн хийдэг байх ёстой.

Avatar

Зочин 2019-12-13 66.181.184.235

нэг жаахан автомат төхөөрөмж 100 ажилтантай тэнцдэг болчихоод байхад Монголд цэргийн хууль зөрчиж цэрэг дайчлаад тэнэгтэхийн Дүрэмээрээ бол Цэргүүд албаа хааж Цэвэрлэгч гудамжаа цэвэрлэх ёстой шүү дээ

Avatar

Зочин 2019-12-13 202.9.46.96

Утаа багассан гээд байсан чинь шатааж буй түлшний хэмжээ нь багассан байсан юм бишүү. Айлууд олдодгүй түлшийг аривлан хэмнэж түлснээр утааг багасгасан байна. Утааг багасгах бас нэг арга бол баг түлш түлж гэртээ сэрүүхэн суух арга юм байна. хэхэ

Avatar

Зочин 2019-12-13 64.119.19.252

Даахгуй нохой булуу хураана гэж энэ дээ, суулдээ соц-ын уеийн субботник маягийн юм болоод дуусах юм байна даа, технологийн горим, чанар энэ тэр бол леелее болоод дуусч байгаа бололтой зайлуул

Avatar

Ямарч утаагүй болчихсон бна шд. 2019-12-13 202.21.108.198

Утаа нь ч багасаагүй бна, хор нь ч ихэссэн бна. Цаашдаа яахуу. Тархи угаах гж баахан мунгиналаа, нилээн ч хөрөнгө зарсан бх. Хараад байгаа нүдийг нь угааж чадахуу. Энэ хэвээр хир удаан явах уу?. Тэгж байтал эрүүл мэнд, амь нас нь хохирсон асуудал хүчтэй сөхөгдөнө. Тэр үед амь амиа бодоорой гээд дээрээс тушаал ирсэн гээд амиа хоохойлж чадах уу?

Avatar

mongol 2019-12-13 64.119.16.209

elbegeegiin site mongol oron,ulaanbaatar amjilttai ajillaad ireheer buruu bolgoh geed bur ydchihiimaa,hordoj uhlee ui, oorsdoo ui ch hiij chadaaguidee,chadahguidee ataarhaj uhlee ui

Avatar

Pupa 2019-12-13 174.245.240.244

Zohioson geed baih yum Zugeer huulsan gej uneniig bicheech automat savlaltiin mungiig ni huvaagaad idej de daraa zohioson gej tsavchaa hiiheer shiidej

Avatar

Зочин 2019-12-13 202.55.188.43

Хотын бидний төлөө амь насаа зориулж байгаад баярлалаа гэхдээ бидний өмнөөс хүн алаадах гэж хэн хэлсэн юм бэ

Avatar

Зочин 2019-12-13 49.0.212.45

Ид өвлийн хүйтнээр пижигнээд урин дулааны улиралд ажилгүй нам зогсоно

Avatar

Иргэн 2019-12-13 49.0.212.50

ХОРТОЙ НӨХЦӨЛД ХҮМҮҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛУУЛААЧ ЭЭ. ХОРИГДОЛ Ч ХЭН Ч БАЙ ХҮН. ЮУ Ч ГЭСЭН ЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЪЕ.

Avatar

Зочин 2019-12-13 103.9.90.3

Ehnii jil medeej hudrel uuseh n todorhoi. Gehdee ali boloh hurdan uildveriin shugamuudaa avtomatjuulah heregtei yum shig haragdlaa. Хувийн хамгаалах хэрэгсэл байхгүй, маск тохиромгүй, цацруулагчтай хувцасай хүн бага байгаа харагдлаа.

Avatar

Зочин 2019-12-13 103.57.93.14

Энэ өвлийг давчихвал учраа олно доо. Үнэндээ монголчууд өөрсдөө өдий хэмжээний ажил хийж үзэлгүй их уджээ. Төсөөлж ч чадахгүй л байсан байгаа байхгүй юу. Нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн үлгэрээр л явж байна. Тэгж байгаад жигдэрнэ дээ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр л байж таараа. Та нартаа баярлалаа. Бахдам амжилт хүсье. Хаа хаанаа л хичээе. Хамтдаа чадна аа.

Avatar

зочин 2019-12-13 202.9.46.79

За бүр сүүлдээ буутай харгалзагчийн овоо хараан дор зүтгүүлэхнээ ….. Буруу тийшээгээ л шаачихлаа даа ..

Avatar

Цэргүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээ боль. У.Хүрэлсүх ээ. 2019-12-13 202.126.89.242

У.Хүрэлсүх ээь чи одоо боль оо. Бид үр хүүхдээ хөвгүүдээ эх орны хамгаалах цэргийн эрдэмд шамдан сургах гэж цэргийн албанд мордуулсан болохоос танай намын бас чиний сонгуулийн мөнгийг босгох нүүрс шуудайлуулах гэж явуулаагүй шүү.Тэгэж их хүн хүч хэрэгтэй юм бол наад М.Ганбаатарынхаа аав Г.Мягмаржавын оюутан цэргүүдээ л дайчил.

Avatar

Зочин 2019-12-13 103.57.93.14

Цэргүүд үүргээ ухамсарлаад зүтгэж байгаа байх оо. Ажил хийгээд хүн мууддаггүй юм. Болно доо.

Avatar

зусарчид 2019-12-13 202.126.89.242

чи муу, авлигачийн бууны нохой.Өөрийнхөө хүүхдийг цэрэгт явуулааад тэнд ажиллуулаач. Чадахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-13 82.135.30.192

Harahad engiin ch aguulagaaraa Mongolchuudiig avarsan ikh Tom uils yumaa. End ajillaj hiij buteej baigaa humuust talarhah heregtei.

Avatar

GOTOV 2019-12-13 150.129.142.30

AMJILT

Avatar

бас цэрэг 2019-12-13 202.179.26.151

Гансүхийн замаар л орлоодоо

Avatar

Зочин 2019-12-13 202.131.239.50

Ajil ekhleed uvliin dund sar bolj saijruulakh tukhai yariad baidag yamar uchir bn

Avatar

Зочин 2019-12-13 202.55.188.39

Энэ чинь хэнийх нь бизнес юм бэ?

Avatar

Зочин 2019-12-13 202.170.70.48

Ямар гэрээтэй, хэнтэй гэрээтэй гэдгээс үл хамаарч, хүн бүрийг аюулгүй ажиллах нөхцөл боломжийг хангаж ажиллахыг хүсч байна.

Avatar

Иргэн 2019-12-13 202.126.89.11

М.Ганбаатар захиралд болон танай хамт олонд амжилт хүсье! Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгийн түрүүнд анхаараарай! Та бүхэн чаднаа.

Avatar

Зочин 2019-12-13 202.126.88.50

ДӨРВӨД АМАРСАЙХАНЫ ТОМИЛСОН ДӨРВӨД ГАНБААТАР УУ

Avatar

Роза 2019-12-13 64.119.20.90

Гаднаас гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд маск өгдөггүй

Avatar

Зочин 2019-12-13 192.82.66.136

Хортой!!!!!!!!!!!!!
Тэгвэл түлш нь бас хортой л гэсэн үг дээ. Одоо яана даа. Газ хурдан орж ирвэл арай дээр болох юмуу даа.

Avatar

tsendayush 2019-12-13 192.82.65.168

bas hereglej chadahgui end tendgui delberch uheh blguide

Avatar

Нүүрсчин 2019-12-13 202.179.26.151

Түлш хортойдоо биш юмаа. Угаасаа нунтаг нүүрс, ялангуяа тавантогойн нунтаг нүүрс маш хэцүү, давхар маскийг нэвтэлнэ, өндөг хуруу хагарна. Аргалын баастай хольж гэртээ шахмал түлш хийж үзсэн хүний үг шүү. Тавантолгойгоосоо Баянтээгийн юм уу, Алаг толгойн нунтьаг нүүрс арай дээр

Avatar

Зочин 2019-12-13 103.80.210.109

үйлс нь зөв юм. амжилт хүсье. анхны юм болохоор алдаа оноотой л байгаа. цаашдаа улам сайжрана гэдэгт итгэлтэй байна.

Avatar

21 2019-12-13 202.126.89.222

AH IIG BARISAN MEDEELEL GARGAHAA BOLIOCHEE UTAAGUI SAIKHAN BAINA SHDEI MONGOLD BUH HUN HORTOI NUHTSULD AJILLAJ BAIGAA SHDEI UGAASAA

Avatar

Зочин 2019-12-13 103.229.121.123

ИЙМ 19-Р ЗУУНЫ ХЭЛБЭРЭЭР АЖИЛЛААД ХОЛ ЯВАХГҮЙ ШҮҮ . ТЭР МУЗЕЙ ЭНЭ ТЭР БАРИХ 380 ТЭРБУМААСАА ХӨРӨНГӨ ОРУУЛААД 10 ЖИЛДЭЭ ГУЛЗАЙГУЙ ОЛИГТОЙХОН ЮМ ХИЙГЭЭЧ ЭЭ .

Avatar

Зочин 2019-12-13 212.174.190.24

Үнэхээр зүрх шимширч байна.
Яалтай вэ! Нэг мэдээллийн сайт ороход л хар бараан, хэцүү мэдээллүүд ард ардаасаа урсаж, энэ улсын төр, ирээдүйд итгэх итгэлгүй болж, өдөржин л стрестэх юм даа.

Avatar

МАСК ЗҮҮЛГЭ 2019-12-13 203.169.50.8

ЭНЭ ХҮМҮҮСТ БҮГДЭД НЬ УТАА, PM2.5 ШҮҮДЭГ МАСК ЗҮҮЛГЭЭЧ ЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХАМГААЛААЧ ЭЭ! УДАХГҮЙ ТЭГЭЭД УУШИГ НЬ ТООСЖООД ӨВЧЛӨӨД ЭХЛЭНЭ ШД. НЭГИЙГ НЬ САЙЖРУУЛАХ ГЭЭД НӨГӨӨГ НЬ АЛДАГ ТОГТОЛЦООГОО ӨӨРЧЛӨӨЧ ЭЭ!

Avatar

Зочин 2019-12-13 67.247.8.185

Savalgaag delhiin hemjeend hiij b.gaa bol manaih ch tasarchee

Avatar

Зочин 2019-12-13 202.126.89.125

Яаая амьдрал хүнд байнаа

Avatar

шоог 2019-12-13 66.181.160.72

Цэргүүүд л хөөрхий байна. Хоригдолууд бол яршиг шдээ. Хүн хохироож, хүнийг гэмтээсэн, хулгайч луйварчид бол хохь биз дээ. Ядаж өр төлбөрөө барагдуулах ажил хийж л байг

Avatar

Zochin 2019-12-13 103.57.94.175

Шуудаигаа дахин ашиглаж болдоггүи юмуу. Их. л үнэтэи шуудаи баихаа. Ямар үнэтэи баидаг бол бодвол урд хөршөөс. л авдаг баилгүи.

Avatar

Зочин 2019-12-13 202.55.191.130

амжилт хүсье. та бүхний буянаар утаа багатай өвөлжиж байна. улам сайжруулаарай.

Avatar

Зочин 2019-12-13 66.181.170.73

21 дүгээр зуунд манайх шиг нүүрсээ хүрзээр шуудайлж суудаг улс ховор байх шүү. тэртусмаа төрийн албан хаагчдыг цалин сахилгын шийтгэлээр айлгаж ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд заагаагүй нүүрс савлах ажлыг хүчээр хийлгэх нь маш бүдүүлэг хэрэг юм. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж албадан хөдөлмөрлүүлэх ялаар шийтгүүлээгүй л бол хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж болдоггүй гэдгийг зарим нэг пялдага поп түшмэдүүдэд ойлгуулах хэрэгтэй.

Avatar

тиётиттчё 2019-12-13 202.131.235.74

Нэг өрхөд 6 шүүдай гэсэн үндэслэлгүй тогтоосон тоогоо болих хэрэгтэй. Хүртээмжийг нь нэмэх хэрэгтэй.

Avatar

ёисётьттс 2019-12-13 202.131.235.74

Цэнхэр картаар цэгүүдээс өгөхгүй байгаа, Тиймээс цэгүүдээс цэнхэр картаар өгдөг болгох хэрэгтэй,

Avatar

Zochin 2019-12-13 202.4.248.67

Бүрэн автоматжуулах хэрэгтэй. Шахалтыг нь улам сайжруулж хог гаргахгүй болгоод хэлбэрийг нь барааны савангийн хэлбэрт оруулж өрж болдог мөн ширхгээр худалдаж авч болдог болгох хэрэгтэй. Хүн болгон машинтай биш мөн одоогийнх нунтаг их гардгаас үүрч барьж яваа хүний хувцас хунар бохирдаоос гадна 20кг -ийг авч явна гэдэг бол машингүй хүнд бол хэцүү.

Avatar

зочин 2019-12-13 192.82.65.120

Үйлдвэрийг сайжруулах шаардлагатай. Дараагийн өвөл нилээд туршлагатай болж бас үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах байх. Тэгэхээр технологийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ авахыг ТТТ компаны удирдлагаас хүсэж байна.

Avatar

bdxcvxcv 2019-12-13 66.181.168.8

ta buhniihee buyanaar utaa bagatai uvuljij baigaadaa bayartai baina, amjilt husye

Avatar

Нэгэн 2019-12-13 209.89.142.82

Амжилт хүсье. Та бүхний буянаар өвлийн эхэн сард Богд уул харагдаж, утаа багасаж байгаа шүү.

Avatar

Зочин... . 2019-12-13 202.126.89.229

Ингэж хүмүүсийг зовоон байж утаач олоигтой буураагүй хортой үнс ихтэй бүтээгдэхүүн шахах хэрэг байна уу

Avatar

zochin 2019-12-13 103.14.37.8

Энэ хүмүүсийн хүчээр Улаанбаатар өнөөдөр утаа гайгүй байна.

Avatar

Зочин 2019-12-13 202.131.245.243

Одоо тэгээд яг яах юм бэ? Буцаад түүхий нүүрсээ түлэх юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж