Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан ажиллаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан “Нээлттэй
өдөр” арга хэмжээний хүрээнд өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж,
иргэдэд гэрлэлтийн, шинээр мэндэлсэн хүүхдэд төрсний гэрчилгээг шууд
олгож байгаагийн зэрэгцээ бусад баримт бичигтэй холбогдох дахин
олголтын үйлчилгээг иргэддээ үзүүлж байна. Ажлын өдрүүдтэй харьцуулахад
ачаалал их байна гэсэн мэдээллийг тус газрын Хэвлэл мэдээллийн ажилтан
өглөө. Иргэн та бичиг баримтын зөрчлөө арилгуулах шаардлагатай бол
харьяа дүүргийнхээ Иргэний бүртгэлийн хэлтэст очиж, үйлчлүүлж мөн болох
аж. Аймгуудын Иргэний бүртгэлийн хэлтсийнхэн мөн ажиллаж байгаа тул
орон нутгийн иргэд ч бичиг баримтын зөрчлөө арилгуулах боломж нээлттэй
гэнэ.

Хүний хөгжлийн сангийн тухай
хууль хэрэгжсэнээр иргэн бүрт эхний ээлжинд тус бүр 70 мянган төгрөгийг
бэлнээр олгох болсон тул бичиг баримтын зөрчлийг арилгах аяныг Улсын
бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн сард эхлүүлжээ. Аяны хүрээнд улсын
хэмжээнд 50700 иргэний бичиг баримтын зөрчлийг арилгасан бол нийслэлийн
хэмжээнд гуравдугаар сарын 1-нээс 10-ны хооронд 3200 баримтын зөрчлийг
арилгасан аж. Аян энэ сарыг дуустал үргэлжилнэ гэж Улсын бүртгэлийн
ерөнхий газрын ажилтан мэдэгдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж