Хотын захирагч авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ | News.MN

Хотын захирагч авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

Хотын захирагч авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

Хотын захирагч авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

Авто зам ашигласны төлбөрийг  нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч  С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Хотын захирагч С.Амарсайхан  “Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны  удирдлагаас  надад өгсөн чиглэл, зөвлөмжийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, хууль журмын хүрээнд авто зам ашигласны төлбөртэй холбоотой асуудлыг бид дотооддоо эргэн нягталж, тоо баримтаа задлан харж байна. Үүний дараа нэгтгэж  НИТХ-аар  оруулж дахин хэлэлцүүлнэ. Хэрвээ үнэхээр иргэд үүнийг хүсэхгүй, замаа засаж шинэчлээд яах вэ, шинээр замын өргөтгөл шинэчлэл хийгээд яах вэ гэвэл би одоохон бүгдийг нь өөрчлөөд хуучнаар нь болгоод НИТХ-д оруулах шиг  амархан зүйл алга, гэхдээ бид аль төслийг нь яаж цааш нь  явуулах вэ гэдэг дээрээ ярилцах, шийдэлд хүрэх  шаардлагатай болно.

Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд  “авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн асуудлаа хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх”-ийг Хотын даргаас  шаардахад С.Амарсайхан дарга  “өнөөдөр энд ямарч судалгаа тооцоогүйгээр, сэтгэл хөөрлөөр ингэж тэгж бууруулна гэж асуудалд хандах нь боломжгүй” гэдгийг  илэрхийлээд  хуулийн хүрээнд судалж НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барихаа мэдэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

харуул занги 2019-12-12 66.181.167.53

5 ДАХИН НЭМЭХ ШИЙДВЭРИЙГ БҮХЭЛД НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР ЮУ Ч ЯРИАД ХЭРЭГГҮЙ. 0,2 ДАХИН НЭМЭЭД Ч ХЭРЭГГҮЙ. АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА

Avatar

бодлын хулгайч 2019-12-12 66.181.167.53

МАШИН АЧДАГ КОМПАНУУДАА ТАТАН БУУЛГААД ЗӨРЧИЛ ГАРГАСАН МАШИНУУДЫГ ТОРГО. ТЭР МӨНГИЙГ НЬ ТӨРИЙН САНД АВ. ҮНЭНДЭЭ АЧИЛТЫН МӨНГӨ ХУВЬД ОРЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТОРГУУЛИЙН МӨНГИЙГ ТӨРД ТӨВЛӨРҮҮЛЭЭД ТЭР МӨНГӨӨРӨӨ ЗАМАА ЗАСЪЯ. ХАРИН ЗАМ ЗАСВАРЫН КОМПАНИД ХАРУЦЛАГА ТООЦОХООР ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЗАМЫН ЧАНАРТ 10-С ДЭЭШ ЖИЛЭЭР БАТАЛГАА АВАХ ХЭРЭГТЭЙ. ЗАМ ЗАСВАРТ Ч ГЭСЭН ЗАСВАРЫН ХУГАЦААГ ТООЦОЖ ГЭРЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2019-12-12 66.181.190.224

Ховор хүмүүс гэдэг инээдмийн кинон дээр гардаг шиг арга хэрэглээд байна уу, хасдагийг нь мэдээд 8 дугуй гэж бичсэн юм гэдэг шиг . Ард түмний хариу үйлдэл реакцад дүн шинжилгээ хийгээд л дасгаад л байна уу. Тэгж байгаад өөр том асуудал давхцуулж гэнэдүүлж хийх гэж байна уу. Одоо замын хураамжаа хасаад 5 бишээ 3 дахин нэмнэ гээд оруулах байх л да. Ингэж байхаар бензин шатахууны нэгж үнэтэй уялдуулаад зохицуулчихаач. Ирээдүйтэй шийдвэр болно доо

Avatar

иргэн 2019-12-12 192.82.76.241

хуулийн хүрээнд судалж гэнээ муу хулиган. ҮҮНД ЗОХИЦСОН ХУУЛЬ БАЙХГҮЙ. ХУУЛЬ ГЭЖ ЯРЬСАН ХҮН ХАРИН СЭЖИГТЭЙ.

Avatar

Erdene 2019-12-12 192.82.74.132

Hunees hudlaa sonsson yumaa huuli baihgui met bolgoj yarihaa bolinuu ta! Huulitai baigaa boloomj huraamj baidag yumaa. Medleg bolovsrolgui hun ta Mongol ulsaas dorvonuu bayarlalaa

Avatar

Зочин 2019-12-12 80.110.98.75

Хотын замаа сайжирууля гээд яахав хуучнаар нь орхи.Энэ эсэргүүцсэн нөхөд шийдэг

Avatar

Зочин 2019-12-12 202.21.108.236

Татварыг 10 дахин нэмэхийг ард түмэн шаардаж байна

Avatar

Зочин 2019-12-12 93.26.122.49

Хотын замын төлбөр гэж ярихаа болиочээ т

Avatar

Erdene 2019-12-12 192.82.74.132

Hotiin zamiin tulburgui uls baidag yum uu? Herev baidag bol ta tiishee yavj amidarnuu. Ta Mongol ulsad hereggui. Bayarlalaa

Avatar

Иргэн 2019-12-12 192.82.64.220

Эх баригч нам, энэ улс төрчид болохгүй бүтэхгүй зүйл гарвал шууд иргэдийн халаасруу гараа дүрдэг, эрхийг хасна гэсэн бүдүүлэг бодол л толгойнд нь төрөх юм. Хаан нь сайхан амьдрах, ноёд нь баян, тансаг амьдрахын тулд татвараа нэмдэг шиг. Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчид улирал бүр авдаг урамшуулал гэсний 8 сая төгрөгөө авахаа татгалзаад наад хэрэгтэй зүйлдээ зарцуулалдаа. Хурган дарга, ноёдын халаасанд л наад мөнгө чинь авилга хэлбэрээр орно. Өмнө нь замын төлбөрийг нэмсэн яг юу хийсэн бэ?

Avatar

Бууруулаад бид л муухай замаар зорчсон хэвээр үлдэнэ. 2019-12-12 202.21.108.153

Замын хураамж нэмэхтэй биш, муу зам барьж, тэрийг ашиглалтанд авч байгаа нөхдүүдтэй тэмцэх хэрэгтэй байсан юм. Мөнгөгүйгээс замаа засаж чадахгүй болохоор ахиад л хагархай зам дээрээ донслон, машинаа эвдээд л яваад байж дээ. Элдэв осолд ч хагархай зам нөлөөтэй байх. Өнгөрсөнтэй зууралдахгүй, ирээдүйд хариуцлагыг батлан даахыг хотын даргаас шаардах байсан юм. Авилгыг арилгахын тулд чи юу хийж чадах вэ? гэж асуух хэрэгтэй байсан юм.

Avatar

Зочин 2019-12-12 103.212.117.60

чи очоод асуучхаач.чадахгүй чацга царайлаад байж…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж