Фото: Reuters
Хятадын Гуанси-Чуаны автономын районд дэлбэрэлт болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Нийт 15 ширхэг илгээмжид байсан хүчтэй бөмбөгүүд худалдааны төв, захиргааны байр, эмнэлэг, шорон, автобусны буудал дээр дэлбэрчээ.
Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амь үрэгдсэн бөгөөд хэн үүнийг зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Террор үйлдсэн байх магадлалтай хэмээн 33 настай Вэй гэх эрэгтэйг цагдаагийнхан эл хэрэгт сэжиглэн, хайж эхэлжээ. Одоо аврагчид хэргийн газзрын нурангийг зайлуулахаар ажиллаж байна.
Гуанси нь маш олон үндэстэн ястнууд амьдардаг дүүрэг юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР