Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Улаанбаатар хотод 2019 оны арваннэгдүгээр сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ. Ингэснээр манай улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 284 болсон байна.
2018 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37.9 сая хүн байснаас 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-ийн вирусийг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгожээ.
Мөн халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 11 сард 39.6 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2045 (5.5%)-аар нэмэгдэхэд
салхин цэцгээр өвчлөгчид 2389 (35.8%)-өөр,
тэмбүүгээр өвчлөгчид 739 (13.5%)-өөр,
гонококкт халдвараар өвчлөгчид 143 (3.0 %)-аар,
сүрьеэгээр өвчлөгчид 119 (3.7%)-өөр,
мөөгөнцрөөр өвчлөгчид 82 (5.2%)-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 933 (33.2%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 677 (11.5%)-гоор, трихомониазаар өвчлөгчид 39 (1.0%)-өөр буурчээ.
Б.ЦЭЦЭГ