Прагийн дурсгалт хөшөө Сүхбаатарын талбайд сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Прагийн дурсгалт хөшөө Сүхбаатарын талбайд сүндэрлэнэ

Прагийн дурсгалт хөшөө Сүхбаатарын талбайд сүндэрлэнэ

Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Прага хотын хамгийн алдартай хоёр хөшөө болох Карлын гүүр, Гэгээн Vitus, Wenceslas, Adalbert нарын сүмийн мөсөн баримлыг Д.Сүхбаатарын талбайд босгож эхэллээ. Энэхүү мөсөн барилгын нээлт даваа гаригт /2019.12.16/ болно.

Мөсөн баримлыг мөсөн гоёл урлаач, тус чиглэлээр дэлхийн аварга цол хүртсэн Ц.Батмөнх бүтээж байна. Прага орчмын дурсгалт хөшөөнүүд цагаан сар хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимнэ. Монгол-Чехийн хамтын ажиллагааны энэхүү төслийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Чехийн хоёр компани болох Хаанзаа, Агроферт нар ивээн тэтгэж байна.

Мөсөн баримлын нээлт нь Чех улсын Элчин сайдын яамнаас ирж буй 2020 оныг угтан монголчуудад зориулсан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх зорилгоор монгол түншүүдтэй хамтран зохион байгуулж буй анхны арга хэмжээ ажээ.

Онцолход, Улаанбаатар хотын захиргаанаас Д.Сүхбаатарын талбай дээр "Бидний хот" мөсөн хотхон байгуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж