Монголын анхны дижитал поп-ап дэлгүүр нээгдлээ | News.MN

Монголын анхны дижитал поп-ап дэлгүүр нээгдлээ

Монголын анхны дижитал поп-ап дэлгүүр нээгдлээ

Монголын анхны дижитал поп-ап дэлгүүр нээгдлээ

Shoppy.mn х Баба

Өнөө цагийн монголын дижитал үйлчилгээний салбарт олон шинэлэг зүйлийг нэвтрүүлж ирсэн shoppy.mn цахим их дэлгүүр Баба брэндтэй хамтран 2019 оны 12 сарын 12-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл  дижитал поп-ап худалдааг эхлүүлээд байна.

Shoppy.mn -ийн багийнхан сүүлийн үед сар бүр шинэлэг, сонирхолтой компанит ажил өрнүүлэх болсон. Харин тэд анхны Дижитал поп-ап худалдааны шийдлээ зөв хэрэглээтэй орчин үеийн ухамсартай худалдан авагчид зориулан бүтээлээ гаргадаг Баба брэндэд зориулжээ. Бүтээлч байдлын төгс хослолыг, залуус хэрхэн өөрөөр сэтгэж байгааг, эрүүл, ухамсартай ирээдүй рүү зорьж байгааг энэхүү поп-ап дэлгүүрээс мэдэрч болохоор байна.

Баба брэнд анх 2018 онд Монголд анх удаа поп-ап дэлгүүрийг Будда виста цогцолборт эхлүүлж байсан бол өнөөдөр бүхий л брэнд, томоохон худалдааны төвүүд поп-ап худалдаа хийдэг болжээ. Тэгвэл энэ удаад Баба брэнд үндэсний брэндүүдээс анх удаа дижитал поп-ап худалдааг эхлүүлээд байна.

Поп-ап худалдаа нь уламжлалт худалдааны хэв маягийг эвдэж гарч ирсэн бөгөөд аливаа дэлгүүр, худалдааны газарт байнга худалдаалагддаг бараа бүтээгдэхүүнээс өөр, шинэлэг эсхүл таниулан мэдрүүлэхэд чиглэсэн, богино хугацаанд хийгдээд дуусдаг онцгой худалдааны компанит ажил юм. Поп-ап худалдаа нь мөн тухайн брэндийн болон коллекцийн онцлог, зорилгыг таниулахад чиглэсэн уур амьсгал бүхий орчныг бүрдүүлж өгдгөөрөө ердийн худалдаанаас илүү сонирхол татахуйц байдаг байна.

Өнөө цагийн Монгол брэнд ба анхны дижитал поп-ап дэлгүүр

2019 оны 12 сарын 12-ны өдрөөс 25-ны өдрүүдэд та shoppy.mn хуудсаар зочлон өнөө цагийн Монгол брэндүүдийн тод төлөөлөгчдийн нэг, дахин давтагдашгүй хийцлэл бүхий Баба брэндийн эсгий гутал, бэлгийн багцаас сонголтоо цахимаар хийж хүргүүлэн авах боломжтой байна. Тус худалдаа нь цөөн хоногийн хугацаатай бөгөөд тус бүр өөр өөрийн өвөрмөц шийдэлтэй Баба-г танилцуулах тул та яараарай. Ингээд ихийг нуршилгүй танд дижитал поп-ап дэлгүүрийг сонирхоод үзэхийг зөвлөж байна.

Дижитал поп-ап дэлгүүрт нэвтрэх линк: https://shoppy.mn/baba2020

Баба брэндийн тухай?

Энгийн зүйлсээр ч зөвийг үлгэрлэ!

Мэдэр тэгээд хайрла!

Эрүүл алхааг энгийнээр мэдэр!

Эрүүл алхаад ихийг бүтээ!

Алхам бүрдээ Зөвийг дагуул!

Бабатай хамт дэлхийгээр аял!

Бабагаа өмсөөд дэлхийг тойр!

Хүн өөрийн амьдралын хэв маягийг хүссэнээрээ бүтээх боломж өргөн болсон өнөө цаг үед элдэв эд хогшил, химийн гаралтай бүтээгдэхүүн, илүү хэрэглээнээс татгалзахыг дэлхий нийтээрээ уриалж байна. Бизнесийн аль ч салбарт энэхүү уриалга чиг хандлагад тохирсон илүү ухаалаг зүйлийг санал болгох шаардлагатай тулгарсаар байдаг.

Баба бол шинэ үеийн ухаалаг хэрэглэгчид зориулсан бүтээл бөгөөд сая сая сонголтоос өөрийн хэв маягийг бүтээх боломжуудын нэг юм. Хэв маягийг хэдэн янзаар бүтээж болох ч Баба дэлхийн залуусыг зөв хэв маягт, зөв сонголтод уриалан дуудаж түүнд зориулан бүтээж байна.

Орчин үеийн залуусын эсгийгээр хийсэн гутлыг зөвхөн гэртээ өмсдөг гэсэн ойлголтыг өөрчилж чадсан Баба брэнд дэлхийн залууст ийнхүү уриалж байна:

Зөв хандлагатай шинэ үеийн ухаалаг хэрэглэгч байхыг

Эрүүл зөв амьдралын хэмнэлийг дэмжигч /минималист/ байхыг

Зөвийг дэмжиж,загварлаг харагдахыг

Сонголтоороо ялгарахыг уриалсаар байх болно

Баба-г хэн бүтээдэг вэ?

Баба брэнд нь СИ ПИ ЭЛ ХХК-ийн үүсгэн байгуулсан “Цагаан нүүдэл” урланд бүтээгддэг. Цагаан нүүдэл урлан нь 2016 онд эсгий материал болон эсгий гутал үйлдвэрлэн гадаад зах зээлд нийлүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Шинийг эрэлхийлэгч, ухаалаг санаа, чин сэтгэл, хөдөлмөрч чанараараа нэгдсэн Бүтээгч хамт олон Монгол хонины ноосны амьд чанарыг алдагдуулалгүй Монгол уламжлалт технологиор боловсруулан  100% органик нэхээсгүй даавуу, бүтээгдэхүүн үйлдвэрлэж экологид хор нөлөөгүй, хүний ухаалаг хэрэглээ, эрүүл амьдарлын хэв маягт нийцсэн зөв бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгохоор ханцуй шамлан хөдөлмөрлөж байна.

Загварын тухай?

Баба нь загвар зохион бүтээгч Катя Золын бүтээл юм. Дизайнерын мэдрэмж, ур ухаан, сэтгэл, хөдөлмөр шингэсэн бүтээл нь хүмүүст баяр баясал, аз жаргалтай мэдрэмжийг өгч дурлуулан дагуулсаар байна.

Тэрээр чанар, эрүүл мэнд, тав тух, давтагдашгүй байдлыг бүтээлдээ шингээх зарчим баримталдаг.

Бабагийн хувьд хүмүүст өгөхийг хүссэн гол зүйлс нь :

  • Өнгө үзэмж
  • Хөлийн тухтай байдал
  • Хялбар арчилгаа
  • Эдлэх тусам хайрламаар санагддаг мэдрэмжийг төрүүлэх
  • Өмсөхөд, авч явахад хөнгөн, авсаархан
  • Дулаахан бас хуурай
  • Өдөр тутам өмсөхөд тохиромжтой байх

Баба хэнд зориулагдсан бэ?

Үүнийг Монголчууд маш энгийнээр “Хувцасаар нь угтаж, Ухаанаар нь үднэ”  хэмээн томъёолсон байдаг. Баба өмссөнөөр та юу илэрхийлэж болох вэ? гэсэн асуултанд бүтээгчид нь дараах хариултыг өгч байна.

Би – Эрүүл мэнд болон байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмждэг

Би – Энгийн хэрэглээг эрхэмлэдэг

Би – Давтагдашгүй гэдгээ мэдэрдэг

Би – Тав тухийг илүүд үздэг

Бабагийн түүхий эд?

Монгол хонины ноос

Монгол хонь жилийн 4 улирлын -40 градусаас +40 градусын хооронд ажрахгүй амьдрах байгалийн зохилдолгоотой. Тиймээс халуун хүйтэний аль алинаас нь ноос тусгаарлаж байдаг  бөгөөд ноос нь зөвхөн дулаан байлгаад зогсохгүй халуунаас хамгаалдаг.

Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй байдаг ба голоороо хөндий гуурстай байдаг байна. Энэхүү үсний гуурс нь агаар дүүрсэн байдаг учир дулааныг сайн тусгаарладаг биологийн нэгэн давуу тал юм. Мөн монгол ноосны хайрслаг давхрагын гистологийн бүтцийн судалгаагаар ноосон ширхэгт нь бие биедээ углагдаж байрласан зөв хэлбэртэй хайрсанаас тогтдог болохыг баталсан байдаг байна. Ноосны ширхэгт нь уяан хатан, атираатай, хэмжээс нь олон янзаар хувирч байдаг тул түүгээр хийсэн материал нь хэлбэрээ өөрчлөх, буцаж анхны хэлбэртээ орохдоо хялбар байдаг байна. 1кг хуурай ноосноос 960 килоджоул дулаан ялгардаг тул үүнийг байгалиас заяасан энерги үүсгэгч гэж хэлж болно. Түүнийг дахин боловсруулах боломжтой бөгөөд эдэлгээний хугацаа дуусхад бүрэн задарч байгальд шингэдэг.

Ул

Бабагийн ул нь Япон улсад үйлдвэрлэгддэг модноос гарган авсан тусгай түүхий эдээр хийгдсэн 100%  байгалийн гаралтай резинэн ул юм. Энэ байгалийн резинийг нь ямар ч уургийн агууламжгүй болгон сайжируулсан учраас харшил үүсгэдэггүй давуу талтай байдаг.Мөн эдэлгээний хувьд маш удаан элэгддэг байна.

Будагч бодис:

Сэтгэл татам тод гайхалтай өнгөтэй Бабаг Германий Huntsman- брэндийн ланазол, ланазитийн төрлийн олон улсын стандартын шаардлага хангасан хүний биед сөрөг нөлөөгүй удаан тогтоцтой, харвалт багатай будагаар буддаг.

Чимэглэлүүд:

Бабагийн давтагдашгүй байдлыг илтгэх бас нэгэн зүйл нь нэмэлт чимэглэлүүд юм. Уламжилалт уран хатгамал болох зүү, хээ дүрс, тэмдэгтүүд цэвэр хөвөн даавуун дээр сэтгэл шингээн урласан нэмэлт даавуун зуузай байхаас гадна их бие дээрх ширээсэн хатгамалаар дүрсэлсэн хээ бүр өмссөн эзэндээ сайн сайханыг авчрах өөрийн өөрийн утга бэлгэдэлийг агуулсан байдаг. Мөн зөвхөн тухайн цуглуулгын өнгө аяс, хэв маягт тохируулан цоо шинэ дахин давтагдашгүй эсгий материалын  дизайныг зохион бүтээж тэрхүү цор ганц эх загваруудын ялгарах онцлогийг харуулсан нь бусдаас өвөрмөц байх хүсэлтэй хэрэглэгчидийг дурлуулж хамгийн их таашаал авах хэсэг нь болж байдаг Бабагийн бас нэгэн давуу чанар юм.

Дижитал поп-ап дэлгүүрт нэвтрэх линк: https://shoppy.mn/baba2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ERKA 2019-12-13 202.126.88.224

Shoppy solioteee. Achaalaltai bn ged suuld hiisen zahialgud udsan shu, eniigee anhaarchul tanaih saak l da. Baba goy bnoo. Amjilt
Top hudaldan avagch ni bna. 1 aztan bolchmoor bn bas

Avatar

Зочин 2019-12-13 66.181.164.175

Гоё байна аммжилт Цагаан сараар бэлгэнд өгвөл үнэ ямар болоо

Avatar

Zochin 2019-12-13 202.126.89.206

https://shoppy.mn/baba2020

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж