Диана гүнжийн даашинз 347 мянган доллараар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Диана гүнжийн даашинз 347 мянган доллараар зарагджээ

Диана гүнжийн даашинз 347 мянган доллараар зарагджээ

Их Британийн гүнж агсан Дианагийн Жон Траволтотай бүжиглэхдээ өмсөж байсан хар хөх өнгийн хилэн материалтай үдшийн даашинз 347,000 ам.доллараар зарагджээ. Диана гүнж уг даашинзыг 1985 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Цагаан ордонд болсон арга хэмжээн дээр өмсөж байсан даашинз ба загвар зохион бүтээгч Виктор Эдельштайны бүтээл аж.

“Saturday Night Fever” дууны аян дээр жүжигчин Траволтатай бүжиж буй Диана гүнжийн зураг дэлхий даяар алдаршсан билээ. Даашинзыг даваа гариг /2019.12.09/-т Керри Тэйлорын дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөж байсан ба багадаа 388,000 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан ч гэнэт дуудлага худалдааг цуцалж, маргааш нь Их Британийн “Historic Royal Palaces” нэртэй ТББ худалдаж авсан аж.

Дуудлага худалдаа ямар шалтгаанаар даашинзыг худалдахаас татгалзсан нь тодорхойгүй ч Их Британид үлдэж байгаад олон хүн баярлаж байгаагаа илэрхийлжээ. Судлаачдын зүгээс  20-р зууны хувцас загварын үнэт илэрхийлэл гэж үздэг эл даашинз 2013 оны гуравдугаар сард дуудлага худалдаагаар 310,000 ам.доллараар зарж байсан юм. Британийн нэгэн чинээлэг эр эхнэртээ бэлэг болгон авч өгч байсан аж.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж