Улирах тусам улам хайрлагдах “молиго” Очир | News.MN

Улирах тусам улам хайрлагдах “молиго” Очир

Улирах тусам улам хайрлагдах “молиго” Очир

Улирах тусам улам хайрлагдах “молиго” Очир

Жижигхэн гөлгийг хөвгүүд зодож, нэг ёсондоо тамлаж наадна. Хөвгүүдийн хийж буй энэ үйлдэл зөрж өнгөрсөн жаалд таалагдсангүй. Өөрөөс нь хавьгүй том биетэй хөвгүүдээс яаж гөлгийг салгах талаар бодох төдийд нэгэн мэргэн санаа зурсхийв. Ингээд тэр хамаг хурдаараа гүйж очоод гөлгийг шүүрээд зугтлаа. Хөвгүүд тэрхүү жаалын араас гүйж, бас том том чулуу шидэлнэ. Яг гүйцэгдэхийн даваан дээр жаал гэрийн босгыг даван унав. Хүү амьсгаагаа дарж ядахын зэрэгцээ гөлгөө эргүүлж, тойруулж, амьд, эсэн мэнд байгаа эсэхийг шалгана. Жаал шидсэн чулуунд оногдож, багагүй “шархадсан” ч түүнийгээ  тоосон шинжгүй “Ашгүй гөлөг амьд байна” хэмээн бяцхан царайндаа мишээл тодруулна….

Архангай аймгийн төвийн нэгэн эгэл айлын дунд хүү болон өргөгдөж очсон энэ хүү жүжгийн зохиолуудтай багаасаа танилцаж, аавынхаа авчирсан пянзыг сонсож, урлагаар хөглөгдөн өсчээ. Тэр ч утгаараа хүүгийн чин хүсэл урлагийн хүн болох байв. Урлагт хөтлөгдөж, хөглөгдсөн хүү байсхийгээд л аймгийн Соёлын ордон руу гүйж хичээлээ цалгардуулах аястай болжээ. Тиймээс ээж нь ангийнх нь үүдэнд сахиж суусаар долдугаар ангийг нь төгсгөсөн байна. Тухайн үед Архангай аймгийн ерөнхий боловсролын сургууль долоон жилээр л төгсгөдөг байсан тул ангийнх нь хүүхдүүд сургуулиа дүүргээд үргэлжлүүлэн сурах нь сурч дор бүрнээ амьдралын зам мөрөө хөөсөн бол хүү аймгийн Соёлын ордонд дуучнаар ажилд оржээ. Тэнд уран бүтээлчийг дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг, хөгжим тоглодог зэрэг олон авьяастай болгон хөгжүүлдэг байснаараа онцлогтой. Хүү өөрийгөө бүх талаараа хөгжүүлж, бригадаар тоглолтоор явахад нь бусдадаа тусалж, жолоочдоо ч дэм болж, машин нь эвдэрвэл засалцаж, ядарсан үед нь жолоог нь ээлжлэн барьж явдаг байжээ. Түүнийг Д.Алтангэрэл гэдэг, ард түмэн “молиго” Очир дүрээр нь андахгүй.

Улсын драмын эрдмийн театрын (УДЭТ) хамт олон  жинхэнэ Монгол төрхтэй жүжигчний эрэлд гарч орон нутгаар явахдаа Баянхонгор аймгаас Ж.Дорлигжав, Архангай аймгаас Д.Алтангэрэлийг авчирчээ. Ж.Дорлигжав жүжигчин  УДЭТ-т 18 жил ажиллаж, ард түмний дунд аргагүй авьяастан Доолио хэмээн алдаршсан бол дээрх хүүрнэлийн эзэн Д.Алтангэрэл жүжигчин Доолиогоос дутахгүй ард түмэнд танигдсан юм.

Улсын драмын эрдмийн театрын  тайзнаа “Учиртай гурван толгой”-н Балган, “Оролмаа эх”-ийн  гол дүр зэрэг дүрийг чадамгай бүтээж, ямар чадварлаг, ирээдүйтэй жүжигчин болохоо харуулсан ч олон нялх хүүхэд, гэр бүлээ театрын цалингаар тэжээх боломжгүй байсан тул Д.Алтангэрэл жүжигчин хоёр жил орчим театрт ажиллаад л УДЭТ-аас гарч,  хангамжийн баазад жолоочоор ажиллажээ.

Хангамжийн баазад жолоочоор ажиллах хугацаандаа тэрээр ард түмний хайрыг татсан цөөнгүй дүрийг дэлгэцнээ мөнхөлсөн юм. Үүний нэг нь үзэгчид хэд үзсэн ч уйддаггүй “Гарьд магнай” киноны “молиго” Очирын дүр. Мэргэжлийн жүжигчин биш ч дэлгэцэд мөнхөлсөн дүр бүр нь хүний сэтгэлд хүрч, хайрлагддагийн учир нь жүжигчний төрөлх чанар, дүртэйгээ адил гүдэсхэн, гүндүүгүй, жинхэнэ монгол эр хүний чанарыг утгаар нь агуулдагт байдаг гэдгийг кинонд хамт тоглосон жүжигчид, ойр дотнын хүмүүс нь нотолдог билээ.

БОЛНО ДОО

Өргөж авсан ээж, аав нь түүнийг дутагдаж, гачигдах зүйлгүй өсгөсөн гэдэг. Гэвч тэр өөрт нь авч өгсөн өмд, гутлаас эхлээд өнгөтэй өөдтэй юмаа хэн нэгэнд өгчихдөг, ээж нь авч өгсөн зүйл хаана байгааг нь асуухаар “Болно доо, ээж” гээд инээдэг байсан гэдэг.

Кино зураг авалт дуусч жүжигчдийг гэрт нь хүргэж өгсөөр туслах найруулагч, Д.Алтангэрэл жүжигчин хоёр л үлдээд байж. Замд бензин нь дууссан түргэний машин таартал Д.Алтангэрэл жүжигчин бензинээ түргэний машинд хийгээд явуулжээ. Тухайн газраас нэг их холдолгүй машиных нь бензин дуусахад “Эрүүл саруул байгаа бид ч яах вэ. Алхах эрүүл мэндэд сайн шүү. Хоёулаа бензин олж ирье” гээд зуны халуунд тав орчим километр алхаж байсан гэдэг.

ЦАС БОРОО ТҮҮНИЙ УЙТГАР, БАС БАЯСАЛ

Тухайн үед кино зураг авалт урт хугацаанд үргэлжилдэг, заримдаа хоёр жил гаруй хугацаа ч зарцуулдаг байжээ. Ийм үед нэгнийхээ сайн, мууг ялгахаар олон зүйл тохиолддог ч Д.Алтангэрэлийн талаар нэг ч шүүмж ирж байгаагүй гэдгийг найруулагч нь дурссан юм.

Цас орохоор хачин их баярлаж, кино зураг авалтаар явсан хүмүүсээ гарч ирэхийг уриалан, бусдыг цасаар булж хүүхэд шиг л тоглодог байсан гэнэ. Харин бороо орохоор нэг л бодлогошронгуй болчихсон, гараа ташаандаа тулан зогсоод алсыг ширтдэг байжээ. Энэ үед түүн рүү харахаар нүдэнд торсон нулимсаа арчингаа “Манай нутаг ч их сайхан шүү. Нутгаа саначихлаа” гээд зогсдог байсныг хамт явсан хүмүүс нь дурсдаг юм. Бас зураг авалтад ашиглах морины занг нь танихаар өдөржин ноолж, эмээл хазаар нь бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгана. Хэрэв найруулагч дуудвал хүүхэд шиг гүйж очдог, хөлс нь бурзайгаад л ямар нэгэн ажил хийж явдаг байсан гэдгийг хамт зураг авалтад явсан хүмүүс нь ярьсан юм.

Булиа том биед баймгүй эвсэлтэй бүжиглэх энэ хүн бүжиг таанц эргэх дуртай. Бүсгүйчүүд түүнтэй бүжиглэхээр өрсөлдөөд л очдог байж. Гадна төрх, төрөлх араншин, дуу хоолой гээд бүх зүйлээрээ бусдын хайрыг татдаг, юу ч болсон мишээгээд л явдаг хачин уужуу, энэ хүнийг жүжигчид “Их Монгол” гэж хочилдог байжээ.  Дэлгэцэд мөнхөлсөн дүрүүд нь Монгол эр хүний мөн чанарыг илтгэсэн байдаг нь онцлог. Тухайлбал,  "Хүний амь" киноны цагдаагийн ажилтан, "Суварган цэнхэр уулс"-ын бага түрүүч Дорлиг,  "Үүрийн цолмон"-ы Самдан,"Хоньчин Найдан"-гийн Зоригт,  "Гэрлэж амжаагүй явна" киноны Очир, "Хатанбаатар"-ын Боогоо буюу Тогоо.
Түүний дэлгэцэнд бүтээсэн хамгийн сүүлийн, бас олны хайртай жүжигчин болгосон дүр нь “Гарь магнай” киноны “молиго” Очир. Тэрээр кино зураг авалтаа дуусгаад “Киноны нээлт дээр уулзацгаая. Би та нартаа нутгийнхаа чимчигнэсэн сайхан айрагнаас авчирна аа” гэж хэлээд явжээ. Гэвч тэр хангамжийн баазад жолооч хийж яваад замдаа осолдож тун харамсалтайгаар таалал төгссөн юм.

Түүнийг нас барах үед арван настайгаас ой гаруй насны зургаан хүүхэд нь өнчрөн хоцорчээ. Хагацал үүгээр зогссонгүй, удалгүй эхнэр нь нас барж хүүхдүүд бүтэн өнчирсөн байна. Түүнийг нас барсны дараа улсаас хүүхдүүдэд нь байр өгсөн ч аав, ээжийг нь яаж орлох билээ. Хүүхдүүд сайн ах дүүс, байгаа байдлаараа бусдын хайрыг татдаг байсан аавынхаа нэр хүндийн дэмээр өсөж торнижээ. Харамсалтай нь, дунд хүү нь мөн л ослоор нас барж, үлдсэн таван хүүхэд нь одоо бүгд гадаадад амьдардаг аж.

“Молиго” Очирын “Аагирхаж омгорхож явна аа гэдэг чинь бяр тэнхээгээ харуулж байна гэсэн үг биш дээ. Дамаа нь шинэ соргог гарч ирж буй залуу бөхчүүдийнхээ зоригийг мохоочихвол бид залгамжлах бөхгүй болно. Бөх хүнд чинь нэр төр зөөлөн сэтгэл гэж байдаг юм. Зодог сэнждэв үү үгүй юу атаа хонзон өвөрлөж явах учиргүй. Хүчтэний өлгий өлзий торгон дэвжээгээ өс хонзонгийн чулуун дэвсгэр болохгүй” хэмээн хэлсэн үг нь ч бөхийн ёс жудаг алдагдсан энэ үед голыг нь олж хэлсэн, үнэ цэнээ хэзээ ч алдахгүй үг билээ.

Төрмөл авьяастай жүжигчин гэдгээ бүтээсэн дүрээрээ үүрд мөнхөлсөн Д.Алтангэрэлийн амьдрал дардан байсангүй. Хүсэл зорилго, мөрөөдлийнх нь өөдөөс хувь тавилан түүн рүү чулуу шидэлсээр ид хийж бүтээх насанд нь буюу 35 насанд нь хорвоогоос булаажээ. Гэвч түүний бүтээсэн  “молиго” Очир нь улирах тусам ард түмэнд хайрлагдсаар, жинхэнэ монгол эр хүн, бөх хүний ёс жудгийн бодит хэмжүүр болсоор байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
100
ЗөвЗөв
26
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tsedenbal 2019-12-13 103.212.119.168

Odoonii ene Jigmed durvuduudiig yaaya daa baiz

Avatar

Зочин 2019-12-13 66.181.189.95

Ккк жинхэнэ жигмэдүүд чинь Хэнтийгээс тодроод аргаа бараад допинг хусаад Төрийн наадам доромжлоод сууж байна даа.

Avatar

Кино фен 2019-12-13 202.70.34.38

Уг нь Молиго Очирын дуу хоолойг Дагийранз гэж алдарт хүн амилуулсан. Дүрд нь тохирсон сайхан хоолой болсон шүү. Молиго Очир гэхээсээ илүү Равсал панз гэж нэг сайхан дүрийг л бид мартаад байх юм даа. Гарьд магнай кинонд Равсал Панз гэж хүний алсын философийг их сайхан гаргаж өгсөн байдаг юм даа уг нь! Сайхан кино, сайхан жүжигчид, сайхан ч Монгол агуулга.

Avatar

Зочин 2019-12-13 103.229.122.94

Бүх дууг нь Хөх чоно Дамдин хийсэн юм. Хамт байсан бид мэдэлгүй яахав.

Avatar

Зочин 2019-12-13 66.181.188.222

Өөрийнх нь хоолой

Avatar

Иргэн 2019-12-13 202.9.40.176

Дагийранз энэ биш Тунгалаг тамирын цахиур Төмөрийн дууг хийсэн

Avatar

Moogii 2019-12-13 202.126.88.156

Shn jujigchin blaa ih shn niitlel boljee bayrlla

Avatar

Мөнгөншагай 2019-12-13 103.10.22.11

Үнэхээр сайхан нийтлэл болжээ.

Avatar

бичсэн сэтгүүлчид баярлалаа. 2019-12-13 202.126.89.242

Ёстой сайхан нийтлэл болж. Тэрээр жинхэнэ монгол эрийн дүрийг бүтээсэн төдийгүй Жинхэнэ монгол эр хүн байж билээ. Одоо ч түүний дайтай хүнгэнэсэн яндан хоолойтой сайхан монгол эр тайз дэлгэцэнд үгүйлэгдэж байна. Бахархалтай бас эмгэнэлтэй амьдрал туулжээ. муусайн хүүхдүүдийнх нь буян заяа түшиж дээ. Тэдэнд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Молиго Очир нэрээр алдаршсан Алтангэрэл агсан хүний гараар бариагүй хөшөө дурсгал буюу өөрийн бүтээсэн сайхан дүрээрээ мөнхөрсөн дөө.

Avatar

Zochin 2019-12-13 64.119.18.119

Хvvхдvvд нь 1 хороололд амьдардаг байв.81 -р сургуульд суралцаж тегссен. Гантулга, Ганзориг,Гантуяа гэдэг байсан.Гантулга нь сагсан бембег тоглодог байсан.

Avatar

byua 2019-12-13 202.21.114.18

сайхан монгол эр хүн байж дэ

Avatar

Зочин 2019-12-13 103.10.22.43

жинхэнэ монгол эр хүн байж дээ хѳѳрхий харваас

Avatar

Зочин 2019-12-13 103.57.93.29

Хайран ч хүн, үнэхээр харамсмаар. Одоо найруулагчид хөдөөгүүр явж сайхан монгол жүжигчин олж ирэх цаг нь болжээ

Avatar

Жолооч 2019-12-13 202.126.89.94

Молиго Очир гэж киноны баатар өнөө нийгэмд байсан бол өнөө үеийн Жигмэд мэтийн дөрвөдүүдийг жаахан базаж жан хүртээх гүндүүгүй сайхан Халх эр байсан даа

Avatar

Зочин 2019-12-13 66.181.189.95

Хэнтийнхнийг хичээ. Барилдаад барахгүй болохоор допинг хусаж алиа алдаж онигоо хүртэж явна даа

Avatar

Zochin 2019-12-13 66.181.178.211

Suuliin ued jinhen mongol tsariatai hun mash hovor bolson tsagdaa. Bugd erliizjeed.

Avatar

иргэн 2019-12-13 103.229.123.48

үнэхээр сайхан монгол эр, хүү байсан. Төрмөл аявьяастай шүү. Хүүхдүүд нь сайн яваасай билээ.

Avatar

Зочин 2019-12-13 66.181.185.88

За яахав чи өөрийгөө толгойг мэдэхтэйгээ болж буянаараа болог

Avatar

Хангай 2019-12-13 66.181.161.94

Улсын арслан молиго бүргэд Бат-Очир гэж бөх байсан.

Avatar

Зочин 2019-12-13 182.160.36.219

Түр ирээд буцдаг сахиусан тэнгэр шиг хүн байж дээ хөөрхий үр хүүхдүүд нь сайн сайхан яваг

Avatar

УБ хотын иргэн 2019-12-13 192.82.65.180

Тэнгэрийн элч байж. Тэнгэрийн элч нарын үүрэг бол хүмүүсд бие биенээ үргэлж хайрлах, хайрын сэтгэлээр, ах дүүгийн сэтгэлээр бие биеэндээ хандана гэж амласаныг нь /хүн болж төрөхөөсөө өмнө/ сануулах гэж ирдэг. Тэд сануулах гэж ирсэн болохоор богино насладаг. Тэдэнд материаллаг зүйл огт чухал биш.

Avatar

Zochin 2019-12-13 103.26.193.169

Unekheer saihan hun baisandaa.ger bul ni bankhind ajiilladag bsan bid ger ornoor orj garch zunduu ybdag bailaa.saihan getgi ni bas ingursun.huurhun huuhduud ildej baisan.
estoi harramsmaar.odoo ch nudend haragdag shu. Ta 2 mini tengerin orondoo amgalan.orshig.uur hiuhduud ni sain saihnig hdsie

Avatar

Зочин 2019-12-13 66.181.178.63

гаандитай б**в

Avatar

Зочин 2019-12-13 43.242.242.59

Хүүхдүүд нь гадаадад амьдардаг нь жаахан тиймэрхүү байна.Гэхдээ эх орондоо ирж эзэн нь болж амьдрах байлгүүдээ

Avatar

Иргэн 2019-12-13 202.9.46.65

Жинхэнэ Халх эр хүн байжээ. Хүн чанар сайтай Сайхан сэтгэлтэй эр хүн Ховордсондоо. Данадаа Эрийн муу сүгнүүд олширсрн. Эхнэр хүүхэдээ хаяна . б**с хөөгөөд б****л Архичид дийлэнх нь !

Avatar

Зочин 2019-12-13 119.40.103.37

жинхэнэ монгол эр хүн, дэндүү харамсмаар эрт бурханы оронд явжээ

Avatar

Зочин 2019-12-13 67.247.8.185

…SAIHAN DUR ULGER AVTSGAAY ZALUUSAa

Avatar

Зочин 2019-12-13 202.126.89.232

Найруулга нул алдаа, тааруу бичжээ

Avatar

Зочин 2019-12-13 202.179.2.250

Далайцэрэн давсаан Сайхан нийтлэл байна. Мөнхөрсөн хүн дээ жинхэнэ Монгол эр хүний төрхдөө

Avatar

хооной 2019-12-13 192.82.70.206

амьд сэрүүн мөртлөө үхсэн юм шиг хүн байдаг өнгөрсөн талийсан мөртлөө амьд юумшиг хүн байдаг ?? ум сайн амгалан болтугай ????

Avatar

Зочин 2019-12-13 66.181.170.73

Дан болж бүтэхгүй юм бичиж байхаар хааяа ч гэсэн ийм гэгээн сайхан зүйлс бичсэнд баярлалаа. Сайхан хүн байжээ.

Avatar

Зочин 2019-12-13 122.201.22.119

Яаг шүү. Иймэрхүү нийтлэл их оруулаарай.

Avatar

Trewq 2019-12-13 64.119.22.161

Энэ хүн амьд байсан бол Монголчууд ингэж пялдагадах болов уу?

Avatar

Зочин 2019-12-13 103.10.22.43

чи юу хуцаад байгаа гѳлѳг вэ

Avatar

MN 2019-12-13 202.131.243.186

НЭГ ТИЙМ САЙХАН ДУЛААХАН ЭР ХҮН БАЙСАН ДАА. ИХ ЗАЛУУГААРАА ХАЛЬЖ ДЭЭ. ДУРСАГДАХ ХҮН ГЭЖ БАЙДАГ. ТЭР НЬ ЭНЭ ХҮН БАЙЖЭЭ. САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА.

Avatar

Зочин 2019-12-13 103.26.195.195

Аа зус гэж! Молиго Очир гэхээр нь УИХ-ын гишүүн Дамба-Очир санаанд орлоошд. Яагаав нөгөө Тамочир, Замочир энэ тэр гээд өөр олон нэртэй.

Avatar

зочин 2019-12-13 203.91.115.54

ямар сайхан нийтлэл вэ

Avatar

Зочин 2019-12-13 202.131.235.238

ЭНЭ ХҮНИЙ МОЛИГО ОЧИРЫН ДҮРЭЭС ОДООГИЙН БӨХЧҮҮД ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ. САЙН ЖҮЖИГЧИН САЙХАН ЭР ХҮН БАЙСАН ДАА.

Avatar

Зочин 2019-12-13 202.170.68.162

Сайхан сэтгэлтэй, ёстой эр хүн байсан даа. Амьдрал тэгээд сайн хүнд хатуу юм даа. Сайнууд нь түрүүлж яваад муучууд нь үхэж далд орж огохгүй гай болсоор явах юм. Үр хүүхдүүдэд нь сайн сайхныг хүсье.

Avatar

zolboo 2019-12-13 202.21.116.78

жинхэнэ монгол эр хүн шүү дээ. Гайхалтай энэ хүний талаар эргэн сануулсанд баярлалаа.

Avatar

Зочин 2019-12-13 103.229.123.7

ДАЛАЙЦЭРЭН ДАВСААН

Avatar

uugii 2019-12-13 202.21.108.25

shan jujigchin bsaan. harhaar l jinhene mongol er hun l iim bdag gj bodgddog shuu

Avatar

Зочин 2019-12-13 122.201.23.158

олны хартай биш хайртай жижигчин байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж