Сайд С.Баярцогтыг огцруулах асуудлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Сайд С.Баярцогтыг огцруулах асуудлыг хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Тус хуралдааны эхэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх тухай хэлэлцэх байсан ч хойшиллоо.

УИХ-аар эхэлж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэний дараа дээрх асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзсэний үндсэн дээр хойшлогдоод байна.

Харин одоо тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Энэ нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн санаачлан өргөн мэдүүлж байгаа нь Засгийн газар танхимаар ажиллах зарчмыг хөндөж байна гэсэн дүгнэлт юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж