Нурманд түлэгдсэн хүмүүст зориулж 120 м.кв арьс захиалжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Нурманд түлэгдсэн хүмүүст зориулж 120 м.кв арьс захиалжээ

Нурманд түлэгдсэн хүмүүст зориулж 120 м.кв арьс захиалжээ

Шинэ Зеландын Уайт аралд галт уул дэлбэрснээс найман хүний амь үрэгдэж, найман хүн сураггүй болоод байгаа билээ. Энэхүү үйл явдал даваа гариг /2019.12.09/-т болсон бөгөөд тухайн үед арал дээр 47 жуулчин байжээ.

Амьд үлдсэн хүмүүсийн дотор галт уулын халуун үнс нурманд түлэгдсэн хүн олон байгаа ба тэднийг эмчлэхийн тулд их хэмжээний арьс шаардлагатай болсон байна. Иймд Шинэ Зеландын эмч нар АНУ-ын арьсны банкнаас 120 м.кв хэмжээтэй арьс захиалсан байна.

Шинэ Зеландын хойд арлын эргээс 50 км зайтай байдаг тус арал нь жил бүр олон мянган жуулчин зорин очдог газрын нэг бөгөөд тус улсын хамгийн идэвхтэй галт уул энэхүү арал дээр байдаг ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж