Дэлхийн хоёр дахь том мөсөн давхарга тооцоолсноос хурдацтай хайлж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёр дахь том мөсөн давхарга тооцоолсноос хурдацтай хайлж байна

Дэлхийн хоёр дахь том мөсөн давхарга тооцоолсноос хурдацтай хайлж байна

Гринланд энэ хурдаараа огцом хайлсаар байвал 2100 он гэхэд эрэг орчмын 400 сая гаруй хүний амьдрах орчин живэх аюултай. Олон улсын судлаачдын үзэж байгаагаар 1990-ээд онтой харьцуулахад 7 дахин хурдан хайлж байгаа энэ нөхцөл байдал одоо цагт эргийн бүсэд оршин сууж байгаа 40 сая гаруй хүмүүсийн амьдралыг эрсдэлд оруулж буй онц ноцтой хүчин зүйл болохыг онцолж байна.

Их Британийн өмнөд туйлын уур амьсгал судлаач эрдэмтэн Доктор Луйс Сайм “Эргийн бүсийн хүмүүс далайн түвшний өсөлтөд шууд өртөх тул энэхүү асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болоод байна” гэжээ. Мөн тэрбээр энэхүү нөхцөл байдал эрчимтэй үргэлжилсээр байвал эргийн аюултай бүсүүдийн тоо бидний тооцоолж байснаас хурдацтай олширно гэж хэлсэн байна.

НҮБ-аас хэрэгжүүлдэг Дэлхийн Дулаарлын Эсрэг Засгийн Газар хоорондын Танхим /IPCC/-ын гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар 40 сая гаруй хүн одоогийн байдлаар эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа аж.

1992-2018 оны хооронд 50 гаруй байгууллагаас 100 гаруй эрдэмтэн нэгдэж, Гринландын мөсийг түүний хөдөлгөөн, давалгаа, татах хүч зэргээр нь судалжээ. Уг судалгааны үр дүнд, 1992 оноос нийтдээ 4 их наяд тонн мөс хайлж урссан бол, сүүлийн арван жилийн хугацаанд жил бүр 250 тэрбум тонн мөс хайлж, энэ нь далайн түвшинг тогтмол 10.6 мм-ээр нэмэгдүүлж байгааг тогтоожээ.

Уг судалгааны багийн гишүүн болох Лондонгийн Их Сургуулийн Доктор Бэтан Дэвис нь “Энэхүү судалгааны онцлох нэгэн зүйл нь сүүлийн арван жилд Гринланд далайн түвшинг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйлсийн нэг болсон байна” гэж мэдээлсэн байна.

ИРЭХ ЗУУНД ДАЛАЙН ТҮВШИН ХЭР НЭМЭГДЭХ ВЭ?

2015 оны Парисын хэлэлцээрээр хэлэлцсэн зорилго биелэлээ ч 2300 он гэхэд далайн түвшин 1.2 метр хүртэл нэмэгдэх аюултай гэж эрдэмтэд анхааруулжээ. Далайн түвшний өсөлт нь нам дор байрлалтай Флорида, Бангладеш-ээс эхлээд Малдив улсыг хүртэл аюулд оруулж байгаа билээ.

Герман улсын судлаачдаар удирдуулсан судалгааны багийн сүүлийн тайланд дурдсанаар, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь цаашид далайн түвшин хэт өсөхөөс сэргийлэх чухал арга зам юм.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж