УИХ-ын чуулганы Пүрэв гариг (2019.12.12)-ийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт “Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийнхэн нийгмийн идээ бээрийг, тэр зөрчлүүдийг, ноцтой алдаануудыг нотлох баримтад тулгуурлан маш их гаргаж ирж байгаа.
Хэвлэл мэдээллийнхний буянаар хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүрч, шалгах нөхцөл бүрдэж байгаа. Телевизүүдээс гадна мэдээллийн сайтууд сайн ажиллаж байна. Сайтуудын контент маш сайн хөгжиж байгаа. Тиймээс эднийхээ зөвийг нь дэмжиж байх нь зүйтэй. Сайтууд контентуудыг хөгжүүлж, Монголын телевизүүдийн нэвтрүүлгийн чанарт ч нөлөөлж байгаа гэдгийг онцолж хэлье” гэв.
Холбоотой мэдээ