“BP” гүйцэтгэх захирлаа Америк хүнээр солино

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

“BP” гүйцэтгэх захирлаа Америк хүнээр солино


“British Petroleum” компани Мексикийн Буланд тос алдагдсан маргаантай бухимдалтай асуудалтай холбоотойгоор Тони Хейворд захирлаа солих гэж байгаа талаар өнөөдөр мэдэгдлээ. Хейворд захирлын оронд Роберт Дадли хэмээх америк хүн томилогдож байгаа бөгөөд томилгоо 10 сарын 1-нээс хүчин төгөлдөр болох ажээ. Дадлей “BP” компанид удаан хугацаанд ажилласан бөгөөд газрын тосны бизнесийн салбарт ажилласан 30 гаруй жилийн туршлагатай. Химийн инженер мэргэжилтэй Дадлейг зургаадугаар сараас Мексикийн Булан дахь газрын тос цэвэрлэх үйл ажиллагааны өдөр тутмын удирдлагын албан тушаалд томилсон байжээ. Хейворд нэг жилийн цалин болон 1.6 сая ам.доллар авах болно. Түүнчлэн түүнийг Орос дахь газрын тос, хийн хамтарсан “TNK-BP” компанийн гүйцэтгэх бус захирлаар нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаа талаар “BP” мэдэгдлээ.

Энэ мэдээлэл тус компани хоёрдугаар улиралд 17.2 тэрбум ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан гэсэн мэдээтэй хамт танилцуулагдлаа. Энэ алдагдал нь тус компани газрын тосны хямралыг зохицуулахад зориулж 32.2 тэрбум ам.доллар зарцуулж байгаатай холбоотой. Энэ зардалд зургаадугаар сарыг дуустал хугацаан дахь газрын тосны осолтой холбоотой зардал орж байгаа гэж “BP” мэдэгдсэн.

Тус компани хувь хүмүүс болон бизнесийн байгууллагуудад нөхөн төлбөр болгож 20 тэрбум ам.доллар олгохыг зөвшөөрөөд байгаа хэдий ч яваандаа дахин олон тэрбум ам.долларын торгууль хүлээж магадгүй байгаа. Хөрөнгө оруулагчид мөн тус компанийг шийтгээд байгаа бөгөөд хувьцааных нь үнэ дөрөвдүгээр сараас хойш 40 орчим хувиар буураад байна.

Хейворд Лондонгийн захын дүүрэгт өссөн бөгөөд Эдинбургын Их Сургуулиас геологийн салбарт докторын зэрэг хамгаалсныхаа дараа “BP” компанид орсон. “BP” компанийн Европ, Хятад, Өмнөд Америк дахь төслүүд дээр ажилласны дараа тэрээр 1997 онд Лондонд ирж компанийн захирал болсон. 1998 онд “BP” “Amoco”-той нэгдсэний дараа тэрээр корпорацийн шатаар ахисан бөгөөд 2007 онд ерөнхий гүйцэтгэх захирал болсон байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж