Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо | News.MN

Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо

Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо

“Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг” ТББ аас 2 жил тутам  зохион байгуулдаг гагнуурчдын ур чадварын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн шинэ оны босгон дээр ГММСҮТөв дээр дээр амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээн цахилгаан гагнуур, хагас автомат, аргон, хийц буюу эцсийн бүтээгдэхүүн угсрах гэсэн 4 төрөлд нийт 32 байгууллагын 165 гагнуурчин оролцлоо.

Энэ жилийн тэмцээнд оролцогчид анх удаа хийцийн төрлөөр ур чадвар сорьж, “Panasonic”, “Kemppi”  зэрэг гагнуурын хамгийн сүүлийн үеийн аппарат  болон БНСУ-ын “CHO SUN”  брэндийн электродууд  дээр ажилласнаараа онцлогтой байв.

Төрөл тус бүрд медаль хүртсэн оролцогчдыг танилцуулвал:

  • Цахилгаан гагнуур / 74 гагнуурчин /
  1. 1. Х.Бямбажав “MCS” ХХК
  2. 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
  3. 3. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
  • Хагас автомат / 37 гагнуурчин /
  1. 1. Б.Өлзийбуян “Хасу-Мегаватт” ХХК
  2. 2. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
  3. 3. Б.Занданбат “Гурванмөнх” ХХК
  • Аргон гагнуур / 39 гагнуурчин /
  1. 1. С.Баасанхүү “Хасу-Мегаватт” ХХК
  2. 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
  3. 3. Т.Оюун-Эрдэнэ “Хасу- Мегаватт” ХХК
  • Хийц эцсийн бүтээгдэхүүн / 15 гагнуурчин /
  1. 1. Д.Нямрагчаа “Хасу-Мегаватт” ХХК
  2. 2. Т.Оюун-Эрдэнэ ”Хасу-Мегаватт” ХХК
  3. 3. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК

Мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 17, ахмад нь  47 настай байсан юм. Мөн Дэлхийн ур чадвар /WORLDSKILLS competition/-ын тэмцээнүүдийн оролцогчид ур чадвараа сорьсон нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо.

Төрөл тус бүрийн эхний 3 байр эзэлсэн гагнуурчдыг  300.000-900.000 төгрөгийн шагналаа. Мөн 2020 онд БНХАУ-д болох олон улсын гагнуурчдын ур чадварын “ARC CUP-2020”  тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Шүүгчдийн зүгээс гагнуурчдын ялангуяа залуучуудын ур чадвар ихээхэн дээшилсэн гэдгийг онцоллоо.

ММСГН-ийн зүгээс тэмцээнийг ивээн тэтгэсэн ААН-үүд, тэмцээнд оролцсон гагнуурчид, шүүгчид, хамтран ажилласан бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж