"Милко" ХХК ISO 50001:2018 стандарт нэвтрүүллээ 

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

"Милко" ХХК ISO 50001:2018 стандарт нэвтрүүллээ 

"Милко" ХХК ISO 50001:2018 стандарт нэвтрүүллээ 

ТЭСО корпорацийн сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Милко" ХХК  эрчим хүчний менежментийн тогтолцоо ISO 50001:2018 стандартыг амжилттай нэвтрүүлж, Германы TUV RHEINLAND компаниар баталгаажуулан гэрчилгээгээ гардан авлаа. "Милко" ХХК Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт, чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 22000:2007 стандартуудыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа тогтвортойгоор явуулж ирсэн. Тус компани нь хүнс үйлдвэрлэлийн шат дамжлагын стандартуудыг амжилттай нэвтрүүлж, олон улсын жишигт хүрснийг ийнхүү хүлээн зөвшөөрөв.

"Милко" ХХК нь олон улсын удирдлагын тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн баталгаажуулснаар ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах бүх нөхцөлийг хангасан, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэйгээр, эрүүл баталгаатай хүнсийг үйлдвэрлэж байгаагаа батлан харуулж байна. Энэхүү стандартыг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зөвлөх үйлчилгээний 75 хувийн санхүүжилтийг буцалтгүй дэмжлэг үзүүлсэн байна.

"Милко" компани тогтолцоог нэвтрүүлэхдээ 1 уурын тоолуур, 16 ухаалаг цахилгааны тоолуурыг компаний дотоод сүлжээнд холбож, эрчим хүчний хэрэглээндээ хяналт тавих боломжийг бүрдүүлжээ. Стандартыг нэвтрүүлэхдээ хөргөлттэй агуулахын автоматжуулалт, саарал усыг дахин ашиглаж оффисын халаалтад хэрэглэх, цагийн менежмент хийж цахилгааны төлбөр бууруулах, гэрэлтүүлгийн эрчим хүчний хэмнэлт, шугам хоолойн дулаалга зэрэг ажлуудыг хийсэн байна. Үүний үр дүнд агаарт цацагдах CO2-г 26,667 кг-аар буурууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж