Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VI чуулган болж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VI чуулган болж байна

Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VI чуулган болж байна

Монголын залуу эрдэмдийн холоо МЗЭХ-ноос санаачлан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд уг чуулга, уулзалтад шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачилга, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, тэдгээртэй хамтран ажилласаар ирсэн уламжлалтай билээ. Энэ удаагийн VI дахь чуулга уулзалтыг  “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДЭВШИЛТЭТ ШИНЖЛЭХ УХААН” сэдвийн дор өндөөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.  Тус чуулга уулзалтад нийслэл, хөдөө орон нутгийг хамруулсан салбар холбоодын төлөөлөл бүхий залуу эрдэмтэн судлаачид, хамтран ажиллагч бизнесийн салбарын төлөөлөл, мөн шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй ахмад, дунд үеийн эрдэмтэн, багш нар, бодлого тодорхойлогч холбогдох яамдын төлөөллүүд болох 300 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

Энэхүү чуулганы зорилго нь  Шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл, туршлага нь бүх нийтэд хүртээмжтэй, түүний ашиг тусыг оролцогч тал бүр хүртээх, дэвшилтэт шинжлэх ухааныг (advancing science) хөгжүүлэх замаар нийгэмд шинжлэх ухааны боловсрол (scientific education), чадавхыг хөгжүүлэх (capacity development) улмаар тогтвортой (sustainability), хүртээмжтэй (inclusive) хөгжлийг бий болгоход оршиж байгаа юм байна.

Чуулганы нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ МЗЭХолбооноос тогтмол зохион байгуулж ирсэн залуу эрдэмтдийн чуулга уулзалт бүр тухайн цаг үеийнхээ онцлог болоод шаардлагад нийцсэн асуудлыг олж хэлэлцэн, шийдвэрээ гаргаж, биелэлтийг нь хангуулахын төлөө олон арван залуу судлаач нийтээрээ хамтран зүтгэн ажиллаж ирснийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр мөн “Тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа энэ удаагийн чуулганаар ОУ-ын ШУ-ы хөгжлийн чиг хандлагаас эхлээд Монгол Улсын ШУ-д суурилсан тогтвортой хөгжлийн бодлого, стратеги хүртэлх асар өргөн хүрээтэй, маш том асуудлуудыг хэлэлцэн, нэгэн зорилгын дор зангидахаар төлөвлөсөн нь манай залуу эрдэмтдийн мөрөөдөл тэмүүлэл, амбици өндөр байгааг илтгэнэ. Нөгөө талаас, хандлага өөрчлөгдөж байгаа энэ цаг дор та бүхэн маань үйл явц дахь өөрийн оролцоог шинээр тодорхойлж, цааш нь авч явах шийдмэг, тодорхой алхам хийхээр төлөвлөж байгаа гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.

Даяаршин өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд хамгийн гүн гүнзгий, эргэлт буцалтгүй даяаршчихсан сегмент нь шинжлэх ухаан юм. Энэ даяаршил нь шинжлэх ухааны судлагдахуун болоод хүмүүний танин мэдэхүйн мөн чанартай амин холбоотойн учир аль ч улсын шинжлэх ухааны хөгжил, төлөвшлийг  дэлхийн жишигтэй харьцуулж ойлгохоос өөр сайн арга байдаггүй.  Энэ талаар миний бие 2011 онд Монголын залуу судлаачдын улсын IV дүгээр чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “…..хүн, байгаль, нийгмийг танин мэдэх томоос том ….зорилгыг шийдэх бүхий л ажил яван явсаар эд, эс, молекул, атом, эгэл хэсгүүдийн түвшинд очиж зангидагдах … тул энэ нь… том шинжлэх ухааны судалгааны үндсэн объект, уулзах цэг  нь дэлхий даяар адилхан болчихоод байна гэсэн үг.  …Монгол хэдийгээр хүн ам цөөтэй, жижиг улс боловч, Монголд том шинжлэх ухаан байх нөхцөлд л  шинжлэх ухаан жинхэнэ утгаараа оршин тогтнож, тогтвортой хөгжих боломжтой….тул бид шинжлэх ухааныг Монголын онцлогт тааруулах тухай гэнэн мөрөөдлөө орхиод, шинжлэх ухаанд  Монголын онцлогийг харгалзуулах зөв арга замын эрэлд хүчээ нэгтгэх цаг нэгэнт болчихсон” гэж тэмдэглэжээ.

Дээр миний хэлсэн санаануудыг Монголын эрдэмтдийн залуу үеийг төлөөлж байгаа та бүхэн маань, ялангуяа салбар хуралдаануудын панелистүүд  IV чуулганаас гарах зөвлөмж, шийдвэртээ анхааран авч үзэх байх гэж найдаж байна.

Монгол Улсын шинжлэх ухааны төв байгууллага- ШУА-ийн хувьд шинэ мэдлэг, технологи бүтээхийн зэрэгцээ улс орныхоо хөгжлийн бодлогын шинжлэх ухааны суурийг сайжруулахын төлөө сүүлийн үед нилээд анхааран ажиллаж байна. 2018 онд бид их чуулганаараа “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал” илтгэл хэлэлцүүлж, одоо 7 хоногийн дараа болох Их чуулганаараа “Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг”-ийн асуудлыг авч хэлэлцэх гэж байна” гэсэн юм.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДЭВШИЛТЭТ ШИНЖЛЭХ УХААН” Чуулган нь дараах чиглэлээр салбарлан хуралдана.

  1. Монгол улсын Шинжлэх ухааны тогтолцооны хувьсал (Evolution of the Science system)
  2. Дижитал хувьсгал (digital revelation) ба и-шинжлэх ухаан (e-science)
  3. Бүтээлч харилцаа (creative communication) ба Төр – Шинжлэх ухаан – Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа (GSPP)
  4. Тогтвортой хөгжил (SDG) ба Шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэр

Чуулганаас хүлээгдэж буй үр дүн:

Монгол улс болон Дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн түүх, түүний чиг хандлага, ялангуяа Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийн урт хугацаанд туулж ирсэн дэвшилттэй болон дутагдалтай талыг олон талаас дүгнэн ярилцаж, улмаар дараагийн алсын хараа, зорилгыг тодорхойлох;

  • 21-р зууны хөгжлийн чиг хандлага, Аж үйлдвэрийн 4-р хувьсгал, Цахим хувьсгалын үзэл баримтлал, тэдгээрийг угтан хэрэгжүүлэх шийдлийг хэлэлцэх, и-шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар хэрэгцээт мэдлэгийг (useful knowledge) оролцогч талуудад түгээх;
  • Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил, санхүүгийн институтийн үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх, мэдлэгийг хэрэглээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, шийдлийг эрэлхийлэх;
  • НҮБ-аас батлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн бодлого болон МУ-ын богино, дунд, урт хугацааны бодлогын боловсруулалт, шинжлэх ухааны үндэслэлийг хэлэлцэх;
  • Чуулганы салбар хуралдаан бүрээс гарсан санал, зөвлөмж,  үр дүнг нэгтгэн холбогдох төрийн, олон улсын болон бусад оролцогч талуудад зөвлөмжөөр хүргүүлэх юм байна.

Эх сурвалж: ШУА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж