Милош Земан (баруун гараас) Нью-Йорк хотноо
Фото: Ales Zapotocky / CTK / Global Look
Чехийн ерөнхийлөгч Милош Земан 71 насны төрсөн өдрөө Нью-Йоркийн Манхэттен дэх "Mari Vanna" гэх орос ресторанд тэмлэглэсэн тухай "Lidovky" мэдээлэв. Земан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркт очжээ. Түүнд төрсөн өдрөө Манхеттены төв дэх тансаг буудалд эсвэл чех ресторанд тэмдэглэх санал тавьсан байсан ч Милош Земан орос рестораныг сонгожээ. Ерөнхийлөгчийн хоолны жоронд борш, сонгинотой хуушуур, шашлык багтсан байна. Земан төрсөн өдрийн бялуун дээрх лаагаа Гена матрын төрсөн өдрийн тухай дууны аян дор үлээжээ.
Яагаад энэ рестораныг сонгосон тухай асуултад ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Иржи Овчачек тайлбар хийгээгүй гэнэ.
Гэтэл түүний төрсөн өдөртэй холбоотойгоор иргэдийн зүгээс шүүмжлэл нилээн гарав. Улстөрч Мирослав Калушек (Miroslav Kalousek) Facebook-тээ "Чехийн ерөнхийлөгч Милош Земаны “эрх чөлөөний” арал зохих газар олоогүй юм байхдаа" гэж бичсэн байв. Түүний хариуд Овчачек өөрийн Twitter хуудаснаа “Орос ресторанд орох нь бусдын дургүйцэл төрүүлдгийг мэдсэнгүй. Прагийн редакциудад АНУ-д хоригтой газруудын жагсаалт байдаг байх нь ээ” хэмээн бичсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР